Америкийн С.Стефэнс хагас шигшээ рүү

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Америкийн С.Стефэнс хагас шигшээ рүү

Америкийн С.Стефэнс хагас шигшээ рүү

Сингапур улсад явагдаж буй эмэгтэй теннисчдийн оны шилдэг наймын өрсөлдөөний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр /2018.10.24/ Red хэсгийн II тойргийн тоглолтууд болсон бөгөөд 2017 оны US Open тэмцээний аварга С.Стефэнс Нидерландын К.Бертенсийг 7:6, 2:6, 6:3 харьцаагаа хожсон бол 2016 оны Австрали, US Open, 2018 оны Уимблидоны аварга Германы А.Кербер энэ оны US Open тэмцээний аварга Японы Н.Осакаг 6:4, 5:7, 6:4 харьцаатай хожсон.

Энэ тойрогт ялалт байгуулсан Америкийн С.Стефэнс хэсэгтээ хоёр ялалт авч байгаа тул дараагийн шатанд шалгарах боломжтой болж байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь А.Кербер байх юм. Дараагийн тойрогт А.Кербер Америкийн С.Стефэнсийг заавал хожих даалгавартай тоглоно. Түүнтэй адил нөхцөл байдал К.Бертенст үүсээд байгаа. Хэрвээ К.Бертенс хэсгийн сүүлийн тоглолтондоо Н.Осакаг хожиж чадвал дараагийн шатанд шалгарч ч магадгүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж