Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаархи мэдээллийг НЭМГ-ын холбогдох хэлтсийн дарга нар хүргэж, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” аяны хүрээнд зохион байгуулсан ажлын дүнг танилцууллаа. Хурлын хүрээнд Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдалд хяналт, үнэлгээний дүгнэлт зөвлөмжийг эмнэлгийн удирдлагуудад хүргэж, энэ сарын 26-ны өдөр “Эрүүл мэндийг дээдлэгч байгууллага, дэмжигч өрх, иргэн”-д шагнал гардуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Үүний зэрэгцээ НЭМГ-ын бусад хэлтсийн хувьд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, үр дүнг хэрхэн тооцсон, мөн цаашид шаардлагатай зарим асуудлын талаар дуулгалаа. Шуурхайн төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар амьсгалын замын цочмог халдвар болон Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарч ажиллахыг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн албаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолт уралдаанд амжилттай оролцож шилдгээр шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад шагнал гардуулсан юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ