Ливерпүүл, Барселона, Боруссиа Дортмунд клубууд ээлжит хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Ливерпүүл, Барселона, Боруссиа Дортмунд клубууд ээлжит хожлоо авлаа

Ливерпүүл, Барселона, Боруссиа Дортмунд клубууд ээлжит хожлоо авлаа

A ХЭСЭГ

Францын шилдэг хөлбөмбөгчин Т.Анри Монако клубыг удирдан аваргуудын лигийн дебьют тоглолтондоо оролцож эхний оноогоо авлаа. Монако клуб аваргуудын лигийн эхний хоёр тоглолтонд хожигдоод байсан бол урьд шөнө Бельгид зочлон талбайн эзэдтэй тэнцсэн байна. Харин энэ хэсгийн нөгөө тоглолт болох Германы Боруссиа Дортмунд болон Атлетико Мадрид клубуудын тоглолт санаанд оромгүй үр дүнгээр өндөрлөв. Германд болсон тоглолтонд талбайн эзэд өрсөлдөгчөө 4:0 харьцаатай хожигдсон бөгөөд ойрын хэдэн жил Атлетико Мадрид клубыг ийм олон гоолоор хожигдож байсныг санахгүй байна. Испаний Атлетико Мадрид клубын бүхий л шилдгүүд байсан ч Боруссиа Дортмундын дасгалжуулагчийн хийсэн сэлгээнүүд үр дүнгээ өгч хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авав.

  • Брюгге 1:1 Монако (гоол: М.Уэсли 39’, М.Силва 31’)

Шар хуудас: М.Накамба 64’, М.Уэсли 85’, Э.Деннис 89’, Ж.Сидибе 44’, Жемерсон 57’, Ю.Тилеман 90+2’

Брюгге: К.Летица, Б.Пулен, Б.Мехеле, С.Денсвил, М.Накамба, Т.Влитинк (К.Мата 83‘), Р.Вормер, Х.Ванакен, Э.Деннис  (К.Диатта 90”), М.Уэсли, Л.Опенда (К.Резаеи 79‘)

Монако: Л.Бадиашиле, А.Ражи, К.Глик, Жемерсон, Ж.Сидибе (Б.Хенрикс 64”), Ю.Беннассер, Ю.Тилеман, Н.Чадли, А.Головин, М.Силла, С.Йоветич (С.Диоп 12’, Ж.Аолу 73’)

  • Боруссиа Дортмунд 4:0 Атлетико Мадрид (гоол: А.Вицель 38’, Р.Геррейру 73’, 89’, Ж.Санчо 83’)

Шар хуудас: А.Диалло 13’, Д.Загаду 90+3’, Т.Партей 35’, Т.Лемар 45+1’, Ф.Луис 82’, Д.Коста 87’, А.Корреа 90+3’

Боруссиа Дортмунд: Р.Бюрки, А.Хакими, Д.Загаду, А.Диалло, Л.Пищек, Т.Дилэйни (М.Дахуд 35’), А.Вицель, Я.Ларсен (Р.Геррейру 63’), М.Гёце, К.Пулишич (Ж.Санчо 79’), М.Ройс

Атлетико Мадрид: Я.Облак, Ф.Луис, Л.Эрнандес, Д.Годин, Хуафран, Н.Саул (А.Корреа 70’), Т.Партей (Р.Эрнандес 45’), Коке, Т.Лемар, А.Гризманн, Д.Коста

B ХЭСЭГ

Английн Тоттенхэм Хотспур клуб энэ улирлын аваргуудын лигийн эхний оноогоо авч чадсан байна. Тэгвэл Барселона клуб талбайдаа Италийн Интер Миланыг 2 гоолоор буулгаж авсан бөгөөд тус тоглолтонд Л.Месси оролцоогүй. Ямартаа ч өнгөрсөн 9 сарын 15-наас хойш хожигдол гэдгийг мартаад байсан Л.Спалеттигийн шавь нарыг Испаний Барселона талбайдаа хожиж байна.

  • ПСВ Эйндховен 2-2 Тоттенхэм Хотспур (гоол: И.Лосано 30’, де Йонг 87’, Моура 39’, Х.Кейн 55’)

Шар хуудас: Анхелиньо 59’, Д.Дюмфрис 90+1’, П.Росарио 90+5’, М.Дембеле 20’

ПСВ Эйндховен:Й.Зут, Анхелиньо, Н.Фиргефер, Д.Дюмфрис, Й.Хендрикс, Г.Перейра (К.Гакпо 83’), П.Росарио, Д.Мален, де Йонг, И.Лосано

Тоттенхэм Хотспур: У.Льорис, К.Триппер, Д.Санчес, Т.Алдервейрелд, Б.Девис, Э.Дайер, М.Дембеле (Х.Уинкс 74‘), Моура (Э.Ламела 64’), К.Эриксен, Сон Хын Мин (М.Форм 81’), Х.Кейн

  • Барселона 2-0 Интер Милан (Рафнинья 32’, Х.Алаба 83’)

Шар хуудас: Л.Суарез 62’, М.Брозович 73’, М.Шкриньяр 74’, Л.Мартинез 85’

Барселона: тер Штеген, Х.Алаба, К.Лангле, Ж.Пике, С.Роберто, Артур (А.Видал 78’), С.Бускетс, И.Ракитич, Ф.Коунтиньо (М.Эль-Хаддади 88’), Л.Суарез, Рафнинья (Н.Семеду 72”)

Интер Милан: С.Хандановч, К.Асамоа, Миранда, М.Шкриньяр, Д.Д‘Амброзио, М.Вецино, М.Брозович, И.Периши (К.Бальде 77‘), Б.Валеро (Л.Мартинес 63‘), А.Кандрева (М.Поитано 45‘), М.Икарди

C  ХЭСЭГ

Аваргуудын лигийн сугалааны дараа Наполиг ийм хэмжээний тоглолт үзүүлнэ гэж тооцоолсон хүн ховор байсан болов уу? Өмнөх Ливерпүүл клубтэй хийсэн тоглолтонд хожих ёстой баг нь Наполи байсан. Тэгвэл энэ тойрогт мөн хүчирхэг довтолгоотой ПСЖ клубтай талбайд нь тэнцсэн нь тооцооноос гадуур үлдээж болохгүй гэдгийг харуулав. Харин энэ хэсгийн нөгөө тоглолт болох Ливерпүүл болон Црвена Звезда клубуудын тоглолт болж талбайн эзэн Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтонд Ливерпүүл клубын хүчирхэг довтолгооны шугам ажлаа онц сайн гүйцэтгэж ээлжит ялалтаа авлаа.

  • ПСЖ 2-2 Наполи (гоол: М.Руй авто 61’, ди Мариа 90+3’, Л.Инсинье 29’, Д.Мертенс 84”)

Шар хуудас: Маркиньос 5‘, Ж.Дракслер 90+5’, Д.Мертенс 9’, М.Руй 33’, Х.Кальехон 81’, Н.Максимович 86’, Д.Оспина 90+2’

ПСЖ: А.Ареола, Х.Бернат (Т.Керер 45‘), П.Кимпембе, Маркиньос, Т.Менье, А.Рабио, М.Верратти (Л.Диаби 83’), ди Мариа, Неймар, К.Мбаппе, Э.Кавани (Ж.Дракслер 76’)

Наполи: Д.Оспина, М.Руй, К.Кулибали, Р.Альбиоль, Н.Максимович, Ф.Руис, М.Хамшик, М.Аллен, Х.Кальехон (М.Рог 86’), Л.Инсинье (П.Зелиньски 53’), Д.Мертенс (А.Милик 84’)

  • Ливерпүүл 4-0 Црвена Звезда (гоол: Р.Фирминьо 20’, М.Салах 45’, пен 51’, С.Мане 80’)

Шар хуудас: Ф.Стойкович 50’, Н.Крстичич 55’, Б.Йовичич 74’, Д.Йованчич 86’, М.Гобелич 88’

Ливерпүүл: Алиссон, Т.Александр-Арнольд, Ж.Гомес, ван Дейк, А.Робертсон  (А.Морено 82’), Фабиньо, Ж.Вейналдум, Ж.Шакири (А.Лаллана 68’), Р.Фирминьо, С.Мане, М.Салах (Д.Старриж 73’)

Црвена Звезда: М.Борьян, Ф.Стойкович, М.Дегенек, С.Бабич, М.Гобелич, Н.Крстичич, Б.Йовичич (Г.Чаушич 75’), Э.Бен Набуан (В.Симич 80’), Л.Эбесилио (Д.Йованчич 65’), С.Срнич, Р.Боаки

D ХЭСЭГ

Энэ жилийн аваргуудын лигийн “амьдрал”-ын хэсэг гэвэл энэ хэсгийг хэлнэ. Хэсгээс гарч хасагдах шатанд өрсөлдөх боломж бүх багуудад тэгшхэн бий гэхэд хилсдэхгүй. Гэвч Оросын Локомотив Москва ганц ч оноо авч чадаагүй байгаа нь харамсалтай. Урьд шөнийн тоглолтонд оноо авах боломжтой тоглолт байсан бөгөөд ихэр Миранчукууд багтаа гоол авчраад байсан ч Порто талбайн эздийг буулгаж авсан. Энэ тоглолтонд энэ тойргийн цорын ганц улаан хуудас гарсан нь Локомотив Москва клубын багийн ахлагч С6Кверквелия байв. Тэгвэл нөгөө талд Галатасарай болон Шальке-04 багуудын тоглолт болж хуурай тэнцээгээр өндөрлөжээ.

Шар хуудас: Эдер 25’, Д.Баринов 50’, В.Игнатьев 84’, Торрес 28’, Х.Корона 59’

Улаан хуудас: С.Кверквелия 76’

  • Локомотив Москва 1-3 Порто (гоол:Антон 38’,  Э.Эррера 35’, Х.Корона 47’)

Локомотив Москва: М.Гильерме, Б.Ховедес, Г,Крыховяк, С.Кверквелия, В.Игнатьев, Антон Миранчук, М.Фернандеш (Р.Жемалетдинов 66’), И.Денисов, Д.Баринов, Алексей Миранчук, Эдер (М.Лысов 81’)

  • Галатасарай 0:0 Шальке-04

Шар хуудас: Ю.Нагатомо 52’, М.Линнес 60’, Ю.Беланда 90+6’, Б.Эмболо 50’

Галатасарай: Ф.Муслера, Ю.Нагатомо (Э.Байрам 82’), О.Кабак, П.Майкон, М.Линнес, Б.Н’Диай, Р.Донк, Ю.Беланда, Р.Родригес, Э.Дердийок (М.Челик 70’), С.Гюмюш (С.Инан 61’)

Шальке-04: А.Нюбель, Б.Стамбули, С.Сане, М.Настасич, Д.Калижури, С.Сердар, С.Руди, М.Ут (Г.Бургшталлер 90’), Х.Мендиль, Б.Эмболо (О.МакКенни 82’), Е.Коноплянка (Ш.Скрцибски 77’)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж