Криштиан Роналду хоёр сая еврогийн үнэтэй цагаа гайхуулав

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Криштиан Роналду хоёр сая еврогийн үнэтэй цагаа гайхуулав

Криштиан Роналду хоёр сая еврогийн үнэтэй цагаа гайхуулав

Английн Манчестер хотод аравдугаар сарын 23-нд Лигийн аваргуудын тоглолт "Манчестер Юнайтед" болон "Ювентус" багуудын хооронд болсон. Тоглолт болохын өмнө уламжлалт ёсоор багууд хэвлэлийн бага хурал хийдэг.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн анхаарлыг "Ювентус" клубийн шинэ тоглогч Криштиан Роналду татжээ. Учир нь, тэрбээр хэдхэн жилийн өмнө "Манчестер Юнайтед" багийн төлөө тоглож байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь харьяалагдаж байсан клубийнхээ эсрэг Криштиан Роналду энэ удаад тоглосон ажээ. Гэхдээ зөвхөн энэ асуудал сэтгүүлчдийн анхаарлыг татсангүй. АНУ-ын Лас-Вегас хотын цагдаа нар хэдэн долоо хоногийн туршид алдарт хөлбөмбөгчний холбогдсон хэргийг шалгаж байгаа билээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Кэтрин Майорг хэмээх 34 настай эмэгтэй түүнийг хүчирхийллийн хэрэгт буруутгасан юм. Мэдээж, Криштиан Роналду тэрхүү бүсгүйн үгийг худал хэмээн мэдэгдэж, түүний буруугүй гэдгийг цагдаа нар нотлох болно гэсэн юм. Тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр Криштиан Роналду энэхүү албан ёсны мэдэгдлээ дахин дурдав.

 

Үүнээс гадна, алдарт хөлбөмбөгчний өвөрмөц загвартай, үнэтэй цаг нь сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татав. Криштиан Роналду хэвлэлийн бага хуралд зориулж Jacob& Co Caviar Tourbillon брэндийн цагийг зүүжээ. Энэхүү цаг нь 424 цагаан болон улаан очир эрдэнийн шигтгээтэй ажээ.

Daily Mail-ийн тооцоолсноор энэ цаг нь ойролцоогоор хоёр сая еврогийн үнэтэй гэнэ. Криштиан  нь 2013 Jacob& Co брэндийн нүүр царай болсон бөгөөд түүнээс өмнө 100-120 мянган еврогоос илүү үнэтэй цаг зүүдэггүй байжээ.

А.АНИР

Эх сурвалж: Daily Mail 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж