Хөлбөмбөгийн охидын багт дахин хоёр тоглолт бий | News.MN

Хөлбөмбөгийн охидын багт дахин хоёр тоглолт бий

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн охидын багт дахин хоёр тоглолт бий

Хөлбөмбөгийн охидын багт дахин хоёр тоглолт бий

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эдгээр өдрүүдэд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг хотуудад болж байна.

Ливаны Бэйрут хотод “А” хэсгийн Австрали, Хонгконг, Монгол, Ливаны тоглолтууд өчигдөр /2018.10.24/ эхэллээ. Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын 19 хүртлэх насны охидын шигшээ баг Австралид 18:0-оор хожигдлоо. Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш /2018.10.26/ Хонгконгтой тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо аравдугаар сарын 28-ны өдөр Ливаны шигшээ багтай хийх юм.

Өчигдрийн тоглолтод Ливан Хонгконгийг 6:0-оор хожиж, гурван оноо авчээ. Одоогоор “А” хэсгийг Австрали, Ливан гурван оноотой тэргүүлж эхэлсэн бол Хонгконг, Монгол оноо авч чадаагүй байна. Энэ хэсгийг тэргүүлсэн ганц баг цааш өрсөлдөх эрхийг авах юм.

Хэдийгээр анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа 10-16 хүртэлх насны тоглогчдоор бүрдсэн шигшээ багийг дахин хоёр тоглолт хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж