О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ | News.MN

О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөх-ДАШТ 2018

О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ

О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдсан Очирбатын Насанбурмаа шигшээ барилдаанд 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Жюстина Ди Стасиотод 4:2-оор ялагдлаа.

О.Насанбурмаа Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, аваргын алтан медалийн төлөө шалгарсан үлдсэн юм.

О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байсан бол энэ жил мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхдагч нь болж байна.

Өдгөө 29 настай тамирчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард Азийн наадамд 76 кг-ын жинд өрсөлдөн шагналт тавдугаар байрыг эзэлсэн билээ. Тэгвэл Будапештийн дэвжээнд дахин өөрийгөө харуулж, дэлхийн аваргын төлөө барилдлаа.

О.Насанбурмаа гурав дахь хүрэл медалиа 2013 онд Будапештийн дэвжээнд авч байсан бол таван жилийн дараа финалд шалгарлаа.

Манай тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож, нэгэн түүхэн амжилтыг үзүүллээ. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд өрсөлдөн нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-25 175.38.117.60

Канадыг нухчихсан бол ч, ирэх жил хүсэн хүлээсэн алтан медалиа аваарай гэж ерөөе, амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж