“Гамлет” монодрамтай үдэш

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

“Гамлет” монодрамтай үдэш

“Гамлет” монодрамтай үдэш

Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг өнөөдөр монодрам буюу нэг хүний жүжиг болгон тавих гэж байна. “Корпорэйт Конвеншн” төвийн тайзнаа тоглогдох жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж байгаа бол гол дүрийн Гамлетад жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглоно.

Гурав дахь удаагаа тайзнаа тоглож буй уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагчаар Д.Баярхүү, гүйцэтгэх продюсерээр Б.Гантигцэцэг болон “Green entertainment”-ийн уран бүтээлчид ажиллаж байна.

Уильям Шекспир “Гамлет” зохиолдоо Английн нийгмийн амьдралыг дүрсэлж, энэ үеийн Английн хамаг бузар булхай болгоныг нэг дор үзүүлсэн байдаг. Энэхүү жүжигт Гамлет, түүний авга ах Клауди, эх Гертугта, хайрт бүсгүй Опелиа болон ядуу оюутан Гродизя, Лиарт нарын үйл явдал гардаг билээ.

“Гамлет”-ыг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа олон удаа тоглосон. Тэгвэл энэ удаа монодрам хэлбэрээр тавьж байгаа нь шинэлэг зүйл болж байна.

“Гамлет” монодрам жүжгийг “Корпорэйт Конвеншн” төвийн тайзнаа өнөөдөр 20:00-с тоглоно.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж