Ньюс хөтөч:"Тамхидалтын эсрэг хувьсгал" кампанит ажлын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч:"Тамхидалтын эсрэг хувьсгал" кампанит ажлын талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч:"Тамхидалтын эсрэг хувьсгал" кампанит ажлын талаар мэдээлэл хийнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” үр дүнгийн чуулган Чингис зочид буудалд болно. Холбоо барих утас: 88054340
  • Ажлын байранд тамхидалтыг бууруулах зорилгоо тамхидалтын эсрэг хувьсгал сэдэвт кампанит ажлын нээлтийн хэвлэлийн бага хурал Блю скай зочид буудлын гурван давхарт болно. Холбоо барих утас: 91119757, 99026671
  • “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, дээд боловсролын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Corporate convention center-т болно. Холбоо барих утас 99287297
  • Монгол улсын албаны нохойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага оролцсон тэмцээнийг ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвөөс зохион байгуулна.  Хаяг: Телевизийн замаар өгсөөд Баянхошууны 112-р автобусны буудлаас урагшаа эргээд 100 м. Холбоо барих утас: 99791818, 99841239, 99106505
  •  “Blue Sky зочид буудалд “Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил" форум болно.

09.30

  • УУХҮЯ-аас зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99089666, 99209315
  • Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын зүгээс хүүхдийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулагддаг "Хөгжлийн харандаа экспо 2018", Хүүхдийн баатар Явуу баатарыг танилцуулах хэвлэлийн хурлыг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд зохион байгуулна. Холбоо барих утас:99736124

10.00

  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газраас “Иргэн таныг сонсъё” уулзалтыг зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд өгнө. Мөн тус шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааны гурван улирлын дүн мэдээг танилцуулна
  • Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхимд” болно.
  • "Монголын хамгийн урт гэзэгтэй монгол бүсгүй-3" уралдааны оролцогчид МҮЭСТО-ны концертын их танхимд цуглана. Холбоо барих утас: 99885060, 88175060
  • "Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай" хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Пума зочид буудлын Б корпуст болно. Холбоо барих  утас: 88098212, 99767473
  • МҮХАҮТ-д УБТЗ, ГЕГ, МХЕГ-аас төмөр замаар ачаа тээвэрлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хамтарсан зөвлөгөөн зохион байгуулна. Утас:99091674,  86114818
  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулж буй болзолт уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11.00

  • MARKETERS’ DAY 2018 арга хэмжээний хэвлэлийн бага хурал Стартап Маркетинг Спэйс төвд /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес тауэр, 19 давхар/ болно. Холбоо барих утас:7577-6777, 9985-5995
  • АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11.30

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ойн баярын хурал болно. Холбоо барих утас: 99895514

14.00

  • Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн дунд санал солилцох зорилгоор зохион байгуулж буй “Монгол Улсын 2019 оны төсөв”сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлэг болно.
  • МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D), эрдэмтэн-сэтгүүлч Ломбын Норовсүрэнгийн 70 насны ойн арга хэмжээ МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно. Холбоо барих утас: 86780073
  • “Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 26 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн төв байрны 1-203 тоот өрөөнд болно. Холбоо барих утас:11-315650, 80044109, 91889903

15.00

  • «Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн» хүрээнд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн байранд РЦНК-ДСНК «WILD EDENS: RUSSIA» киног үзүүлнэ. Холбоо барих утас:94226008

16.00

  • Азийн сан Авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох (SPEAK) судалгааг 2006 оноос хойш жил бүр Сант-Марал сантай хамтран нийслэл Улаанбаатар хот, аймаг, сумдын иргэдийн дунд дахин явуулж ирсэн байдаг. Уг судалгааны 2018 оны тайлан, үзүүлэлтүүдийг танилцуулах арга хэмжээ МУИС-н номын сангийн байрны 203 тоотод явагдана. Мөн энэ үеэр Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг их дээд боловсрол эзэмшигч оюутан залууст тулгарч буй хээл хахууль, хүнд суртлын асуудлуудыг судалснаа танилцуулах болно. Холбоо барих утас: Азийн сан, Засаглалын хөтөлбөр, Т. Должинсүрэн 88919996, “Нэг Үйлдэл” аяны олон нийттэй харилцах зөвлөх О.Гэрэлээс 88779173

ТӨРИЙН ОРДОН 

09.00

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10.00  УИХ-ын чуулган хуралдана:

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1992.10.21-25 Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг талууд үзэглэв.

1995.10.25 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эмч А.Отгондалай нарын хэдэн хүн “Зэт” компанийн зоогийн газарт хооллож, хоолны хордлого авч, улмаар А.Отгондалай эмч нас барав. Энэ нь өнөөдөр монголд хүнсний аюулгүй байдлын баталгаа байхгүй байгааг илчлэв.

2013.10.25 Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад айлчлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж