Серозный менингит гэх өвчин байхгүй | News.MN

Серозный менингит гэх өвчин байхгүй

Серозный менингит гэх өвчин байхгүй

Халдварт менингит гэдэг өвчинд А+С хүрээний вакциныг Хавдар судлалын үндэсний төвд сайн дураар тариулж болно

Серозный менингит гэх өвчин байхгүй

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд серозный менингит гэх оноштой хүүхдүүдээр дүүрэн байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж, эцэг эхчүүдийг багагүй сандралд оруулж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүнээс тодруулахад “Ийм өвчин байхгүй. Халдварт менингит гэдэг өвчинд А+С хүрээний вакциныг Хавдар судлалын үндэсний төвд сайн дураар тариулж болно. Гэхдээ энэ өвчин сүүлийн гурван сар бүртгэгдээгүй. Ямар нэгэн үрэвсэлт өвчин хүндрээд менингит болж болно. Энэ үед зөвхөн антибиотик эмчилгээ хийдэг, вакцин хийдэггүй болно” гэх тайлбар өглөө.

Хүйтний эрч чангарч, ханиад томууны өвчлөл ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн аяныг орон даяар зарлаад байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж