"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлын хүрээнд зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийг 2018 оны 6 дугаар сард Булган, Дархан-Уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан билээ.
Орон нутгийн дараагийн өдөрлөгийг Увс аймагт 2018 оны 10 дугаар сарын 24, 25-нд, Баян-Өлгий аймагт 27-ны өдөр, Ховд аймагт 29, 30-ны өдрүүдэд Аймгийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тул нутгийн иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ