Крымын Керчь хотын политехникийн коллежид гарсан буудлагын үеэр хохирсон хүүхдүүдэд тусламж үзүүлэх хандив Орос даяар өрнөсөн бөгөөд үүнд нийтдээ 10 гаруй сая рубль цугларсан хэмээн Крымын Сангийн сайд Ирина Кивико РИА Новостид ярьсан байна.
Тусламж, хандив цуглуулах банкны дансыг аравдугаар сарын 18-ны өдөр нээсэн юм.
“Аравдугаар сарын сарын 18-наас 22-ны хооронд нийтдээ 12 мянга 815 удаагийн гүйлгээгээр 10 гаруй сая рубль цугларлаа” хэмээн Кивико хэллээ. Хувь хүн болон байгууллага, хамт олноороо хандив өргөсөн байна. Нэг рублиэс эхлээд хэд ч хамаагүй хэмжээний мөнгөн хандивыг өргөсөн байна. 100 мянгаас дээш рублийн 12 гүйлгээ байгаа ажээ.
Керчийн политехникийн коллежийн дөрөвдүгээр дамжааны оюутан Владислав Росляков аравдугаар сарын 17-ны өдөр оюутнууд руу буугаар буудаж, бас бөмбөг дэлбэлсэн юм. Сүүлийн мэдээгээр 21 хүн нас барсны 16 нь оюутан, тав нь коллежийн ажилтан байгаа юм. Үүнээс гадна 50 хүн гэмтэж, бэртсэн. Владислав Росляков сургуулийн номын санд өөрийгөө егүүтгэсэн.
Керчь хотын цагдаагийн газар алан хядах ажиллагаа гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ