Таван сургууль тутмын нэг нь үндэслэлгүй дүн тавьдаг

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Таван сургууль тутмын нэг нь үндэслэлгүй дүн тавьдаг

Таван сургууль тутмын нэг нь үндэслэлгүй дүн тавьдаг

Оросын сургуулиудын 20 орчим хувь нь төгсөлтийн шалгалтад үндэслэлгүй дүн тавьж байна хэмээн ОХУ-ын Боловсролын хяналтын албаны орлогч дарга Анзор Музаев Холбооны зөвлөлийн хурал дээр хэлжээ.

“Сургуулиудын 20 орчим хувь нь төгсөлтийн шалгалтын зохион бичлэгийг “онц” хэмээн дүгнэсэн нь бодит байдалд тохирохгүй байна. Энэ нь төгсөлтийн шалгалтыг өөрийн төрөлх сургууль дээр өгсөнтэй холбоотой байна” хэмээн хэлжээ.

Төгсөлтийн шалгалтыг төрөлх сургууль дээр авч болохгүй гэсэн санал гаргасан нь хуралдаан дээр маргаан өрнүүлсэн байна. Боловсролын хяналтын алба төгсөгчид төрөлх сургууль дээрээ төгсөлтийн шалгалт өгөх нь объектив биш гэж үзэж байгаа юм.

2018 оны хаврын төгсөлтийн шалгалтын үеэр 15 сурагч өөр хүний бичиг баримтаар шалгалт өгөх гэж оролдсоны улмаас шалгалтаас хөөгдсөн байна.

Энэ 2018 оны хаврын төгсөлтийн шалгалт тавдугаар сарын 28-наас долдугаар сарын 2-ны хооронд явагдсан бөгөөд 730 мянган хүүхэд шалгалт өгчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж