Д.Медведев: Хагас үнэт чулууны олборлолтын хяналтыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Д.Медведев: Хагас үнэт чулууны олборлолтын хяналтыг чангатгана

Д.Медведев: Хагас үнэт чулууны олборлолтын хяналтыг чангатгана

ОХУ-ын Засгийн газар хагас үнэт чулуу хууль бусаар олборлогчидтой тэмцэх хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведев хэллээ.

Энэ долоо хоногийн мягмар гаригт Ерөнхий сайд Дмитрий Медведев Калининград мужид ажиллах үеэрээ энэ тухай хэлжээ. Хувыг хууль бусаар олборлохтой тэмцэх ажил сүүлийн үед бага зэрэг цэгцэрч байгаа ч ийм үйлдэлд ногдуулах торгуулийн хэмжээ дэндүү бага байгааг онцолжээ. Хууль бусаар хагас үнэт чулуу олборлох, хадгалах, тээвэрлэх, борлуулахад ногдуулах торгуулийг 500 мянган рубль болгон нэмсэн ч энэ нь бага гэж Ерөнхий сайд үзэж байна.

“Торгуулийн хэмжээг нэмснээр мэдээж нааштай хандлага ажиглагдсан. Гэсэн ч мөнгөн торгууль ногдуулах нь энэ төрлийн үйлдэлтэй тэмцэх үр дүнтэй арга биш байна. Тиймээс хагас үнэт чулууны хууль бус олборлолтод хяналтыг чангатгах, шийтгэлийг нэмэх хуулийн төсөл боловсруулсан. Энэ хууль хув, нефрит зэрэг хагас үнэт чулууны олборлолттой хамаатай юм. Хуулийн төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ” хэмээн Дмитрий Медведев хэллээ.

Калининград нь хув олборлолтоор Оростоо тэргүүлдэг муж юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж