"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү" | News.MN

"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү"

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү"

"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү"

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СХД-ийн зургадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг ийнхүү өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд талийгаачийн үр хүүхдэд хандан ааваараа бахархаж яваарай гээд "Танай аав жинхэнэ эх оронч хүн байсан шүү" гэдгийг хэлсэн юм. Ерөнхий сайдад ар гэрийнхэн болон ээж нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн.

Талийгаач Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан бөгөөд ирэх жил тэтгэвэртээ гарахаар бэлдэж байжээ. Харамсалтай нь, гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдсан. Түүний 2-14 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байсан бөгөөд Ерөнхий сайдын зүгээс хоёр өрөө байрны дэмжлэг үзүүллээ.

Төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт Ерөнхий сайдаас өнгөрсөн 7 хоногт өгсөн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-24 202.21.117.194

Ерөнхий сайдад баярлалаа. Нэг ч гэсэн иргэндээ төр хүнлэг сэтгэл гаргасанд баярлалаа. Ерөнхий сайдад баярлалаа.

Avatar

шшү 2018-10-24 68.62.241.105

Энэ сэтгэгдэл бичиж бгаа хүмүүс дандаа болохгүй талаас нь юмыг харах юм. Нэг ч гэсэн иргэнээ харж үзэж л б.а. баярлах хэрэгтэй юм биш үү.

Avatar

Hu 2018-10-24 172.58.142.168

Harin tiim. Deerelhuu ayasaar huuhed shildej dugdarch bariad l, bolohgui sh dee. Yur ni hunii biyend zuvshuurulgui hurch bolohgui.

Avatar

Gn 2018-10-24 122.201.24.49

Хүний хэцүү байдлыг хүртэл далимдуулж шоу хийж явах юм даа. Өөрөөсөө өгч байгаа юм шиг царай гаргаж тэгээд дээрээс нь зүгээр л өгнө биз дээ 9аавал ингэтлээ сенсаци болгох ямар хэрэг байгаан.

Avatar

b**s 2018-10-24 202.9.40.81

Yadaj 3 uruu baij bolooguin bhda.

Avatar

Hard 2018-10-24 24.46.102.95

4 huuhedtei aild 4oroo bair ogmoor ym

Avatar

зочин 2018-10-24 182.160.39.181

энэ улс төрчдийг харахаас ой гутаж байна, тэд бүгд эх орончид биш, наанаа л гоё юм яриад байхаас өөр юу ч хийхгүй

Avatar

ээж 2018-10-24 202.9.43.75

Эдэнд арай олигтой байрлалтай олигтой байр өгөх бх гэж блдсон юмсаг.1 талдаа баярлаж байвч нөгөө талдаа голж бна.хүнд нь тааруулж бга юм шиг хотын захад умөйсан юм өгчээ

Avatar

Зочин 2018-10-24 202.21.106.153

ш****г хулгайч вэ

Avatar

showman 2018-10-24 104.59.120.41

хулгайчуудыг нүдээ аниад зүгээр өнгөрөөх хүн байж л байгаа, энэ хүн өөрийн ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэсэн хүн, эх оронч байлгүй яахав, Хүрэлсүхэд баярлалаа

Avatar

Zoogii 2018-10-24 66.181.177.62

Yooo songuuli arai boloogyi bgaa biz dee ha ha eleg avah yuma

Avatar

Зочин 2018-10-24 66.181.185.207

tЭх оронч бсан гэдгийг нь яаж мэдсэн юм бол.Тэнэг гар шүү .Үгээ олж хэлж чадахгүй .Тэрний оронд жинхэнэ цагдаа,эр зоригтой эр хүн бсан шүү гэж хэлдэг байгаа даа.

Avatar

Зочин 2018-10-24 122.201.22.19

Хүнийг шилдэж барих нь жаахан дээрэнгүй хандаж буйгийн илрэл найрсаг, хүндэлсэн зангийн илрэл бол сайхан мөрлөж тэврэх шүү дээ.

Avatar

Зочин 2018-10-24 122.201.31.76

ах хүн дүүгэн шилдэх нь монголд энгийн зүйл шүү.хүчтэй зоригтой байгаарай л гэсэнтэй адил юм заа.

Avatar

Зочин 2018-10-24 202.131.228.20

Ерөнхий сайд хэлсэндээ хүрч сайн үйлс хийжээ. Жинхэнэ эр хүн юм байна. Бурхны оронд одсон аавд нь хүндэтгэл үзүүлье!

Avatar

Зочин 2018-10-24 202.21.106.170

Өмнөөс нь их баярлаж байна. Ээж хүүхдүүд минь хүчтэй бахархалтай байгаарай. ААВ НЬ ТА НАРЫГ ҮРГЭЛЖ ХАРЖ ХАМГААЛЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Зочин 2018-10-24 203.169.48.34

Ish maani ene Hurelsuh neg iimerhuu yumaar show hiigeed l guih yum. bas bulchingaa gaihuulsan shig. Bolovsrolgui "udirdagchid" bolovsrolgui ard tumendee ingej l taaalagdana l. uur hiih yarih medeh yum baih bish. uuniig salbariin yamnii said hiisen bol harin bolj bna.

Avatar

Батволд. Р 1985 он 2018-10-24 202.70.44.116

Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн болдог залуу байгаа юм. Цэрэгт хамт алба хааж явлаа. Зоригтой дайчин эр дээ. Харин заримдаа жаахан хэтрүүлчих гээд байхгүй бол. Мужик нь ч мужик шүү.

Avatar

Батволд. Р 1985 он 2018-10-24 202.70.44.116

Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн болдог залуу байгаа юм. Цэрэгт хамт алба хааж явлаа. Зоригтой дайчин эр дээ. Харин заримдаа жаахан хэтрүүлчих гээд байхгүй бол. Мужик нь ч мужик шүү.

Avatar

АРД 2018-10-24 202.131.227.56

Бардам ам шалдан гуяа ухна бас их сайн жүжигчин юм. Хүний зовлон дээр дөрөөлж шороотой хутгалдсан нэр хүндээ өсгөх гэж бас үзэж байна шүү.

Avatar

Зочин 2018-10-24 66.181.161.122

Жинхэнэ эр хүн хүний мөс сайтай л юм байна Хүрэлсүхийг ч олон хүнээс сонсож байсан л даа Мужик гэж Нөгөө мөнгөнөөс өөр юмгүй хүүхэн эргүүлж төр барихыг мөрөөддөг Мөнхбат Номтойбаяр мэтийн хүний хогнуудаасаа хол дээр хүн юм Амжилт

Avatar

Zochin 2018-10-24 202.21.96.212

Harin teh. Alban tushaaliin tuluu nuguu namiinhaa gartai saihan ah duus bolj baigaad Namiin nuhuduu dargatai n hunturch haydag, guemun augua setgel shuu. Ariun yvdaltai hunees l nuhdiinhuu uvur turiiruu h**** s***h uhaan garna. Unench gej jigteihen.

Avatar

АРД 2018-10-24 202.131.227.56

Өмхий урвагч дүлзэн, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна бол жанхуугийн сценариар яваа онгироо, сагсуу, ойворгон, хүүхэмсэг хогийн гар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж