"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү"

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү"

"Танай аав жинхэнэ эх оронч байсан юм шүү"

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СХД-ийн зургадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг ийнхүү өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд талийгаачийн үр хүүхдэд хандан ааваараа бахархаж яваарай гээд "Танай аав жинхэнэ эх оронч хүн байсан шүү" гэдгийг хэлсэн юм. Ерөнхий сайдад ар гэрийнхэн болон ээж нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн.

Талийгаач Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан бөгөөд ирэх жил тэтгэвэртээ гарахаар бэлдэж байжээ. Харамсалтай нь, гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдсан. Түүний 2-14 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байсан бөгөөд Ерөнхий сайдын зүгээс хоёр өрөө байрны дэмжлэг үзүүллээ.

Төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт Ерөнхий сайдаас өнгөрсөн 7 хоногт өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж