Инженерийн гайхамшигт бүтээлүүдийн нэг болох Хонгконг, Жухай, Макаог холбосон дэлхийн хамгийн урт далайн гүүрээр өнөөдөр /2018.10.24/ өглөөний 09.00 цагаас машин явж эхэлсэн байна.
Өмнөд Хятадын тэнгист есөн жилийн турш баригдсан тус гүүрийн нээлт өчигдөр /2018.10.23/ Жухай хотод болж, БНХАУ-ын дарга Си Жиньпин албан ёсоор нээсэн билээ. Харин өнөөдрөөс эхлэн далай дээр баригдсан дэлхийн хамгийн урт гүүрээр машинууд тасралтгүй зорчиж эхэлж байна. Хувийн машинуудаас гадна такси, шуудан илгээмжийн машин, том оврын автобуснууд тус гүүрээр зорчиж байгаа юм.
Гүүрээр машин зорчих хамгийн эхний автобусны билет онлайнаар худалдаалагдаж эхэлсэн даруйдаа зарагдаж дуусчээ. Учир нь далай дээрх дэлхийн хамгийн том гүүрэн дээгүүр явж үзсэн анхны хүмүүсийн нэг болохыг хүсэх хүн олон байсан байна.
Гүүр баригдсанаар Жухайгаас Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал орох хугацаа нийтдээ дөрвөн цагаас 45 минутаар богиноссон төдийгүй замын зардал нь өмнөхөөсөө эрс буурсан байна. Харин зорчигч тээврийн үйлчилгээний компаниудад гүүр нэгдэх тухай мэдээллийг дөнгөж долоо хоногийн өмнө өгсөн нь тэднийг багагүй сандаргаад авчээ.
Эх сурвалж: China daily
Ө.Пүрэвхүү
? 2018-10-24 49.173.62.203
Энэ гүүрний 6 гаран км нь далай доогуур гэсэн үү?
Зочин 2018-10-24 64.119.16.215
Тэгээд хир урт юм бэ СЭТГҮҮЛЧ ГУАЙ
аа 2018-10-24 80.231.230.193
262 метр гэсээн. Нээх урт биш байгаа биз? Гэхдээ л урт гээд байгаамдаа.
Зочин 2018-10-24 202.21.109.132
$20 тэрбум-н ѳртѳгтѳй, 55км урт гүүр за
Зочин 2018-10-24 202.126.89.199
yu gj 262 metr bdi teneg uu
Vand 2018-10-24 202.126.89.199
yu gj 262 metr bdi teneg uu
Монгол ялна 2018-10-24 120.16.79.32
Харин хөх толбот халаасны хулгайчид энэ үеэр макаог байлдан дагуулж байна, хамгийн том хулгайч аа төрийн тэргүүнээр залчихсан Миний Монгол хулгайчид ээлтэй орон билээ…
Зочин 2018-10-24 202.179.25.98
Шал өөр сэдэв байхад л нөгөө балайгаа чалчаастай.