Далай дээрх дэлхийн том гүүрээр машин явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Далай дээрх дэлхийн том гүүрээр машин явж эхэллээ

Далай дээрх дэлхийн том гүүрээр машин явж эхэллээ

Инженерийн гайхамшигт бүтээлүүдийн нэг болох Хонгконг, Жухай, Макаог холбосон дэлхийн хамгийн урт далайн гүүрээр өнөөдөр /2018.10.24/ өглөөний 09.00 цагаас  машин явж эхэлсэн байна.

Өмнөд Хятадын тэнгист есөн жилийн турш баригдсан тус гүүрийн нээлт өчигдөр /2018.10.23/ Жухай хотод  болж, БНХАУ-ын дарга Си Жиньпин албан ёсоор нээсэн билээ. Харин өнөөдрөөс эхлэн далай дээр баригдсан дэлхийн хамгийн урт гүүрээр машинууд тасралтгүй зорчиж эхэлж байна. Хувийн машинуудаас гадна такси, шуудан илгээмжийн машин, том оврын автобуснууд тус гүүрээр зорчиж байгаа юм.

Гүүрээр машин зорчих хамгийн эхний автобусны билет онлайнаар худалдаалагдаж эхэлсэн даруйдаа зарагдаж дуусчээ. Учир нь далай дээрх дэлхийн хамгийн том гүүрэн дээгүүр явж үзсэн анхны хүмүүсийн нэг болохыг хүсэх хүн олон байсан байна.

Гүүр баригдсанаар Жухайгаас Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал орох хугацаа нийтдээ дөрвөн цагаас 45 минутаар богиноссон төдийгүй замын зардал нь өмнөхөөсөө эрс буурсан байна. Харин зорчигч тээврийн үйлчилгээний компаниудад гүүр нэгдэх тухай мэдээллийг дөнгөж долоо хоногийн өмнө өгсөн нь тэднийг багагүй сандаргаад авчээ.

Эх сурвалж: China daily

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж