Хабиб боксын домог Флойдтой Москвад тулалдахыг хүсжээ   | News.MN

Хабиб боксын домог Флойдтой Москвад тулалдахыг хүсжээ

Хабиб боксын домог Флойдтой Москвад тулалдахыг хүсжээ

Хабиб боксын домог Флойдтой Москвад тулалдахыг хүсжээ  

Хабиб Нурмагомедов Америкийн боксчин Флойд Мэйведертэй хүч үзэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд удаагүй байгаа билээ. Флойд түүний саналыг хүлээн авсан ч UFC-гийн тулаанч Хабиб Нурмагомедовтой зөвхөн боксын дүрмээр тулалдана гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов ОХУ-ын боксын холбооны ерөнхийлөгч Умар Крэмлевтэй уулзаж, Флойд Мэйведертэй ОХУ-д спортын түүхэнд томоохонд тооцогдох тулааныг зохион байгуулж болох эсэх талаар ярилцсан байна. Өөрийн инстаграм хуудсаар дамжуулан түүнтэй ОХУ-ын нийслэл Москва хотод тулалдах хүсэлтэй байгаагаа мөн мэдэгдсэн байна. Тэрбээр Москва хотын алдарт  Лужники цэнгэлдэхэд тулааныг хийхийг хүсэж байгаа ба ингэснээр тулааныг үзэхээр 100 мянган хүн ирж, тулааны спортын түүхэнд дээд амжилт тогтоох болно гэж үзжээ.

 Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж