Ираны Персеполис клуб анх удаагаа шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Ираны Персеполис клуб анх удаагаа шигшээд шалгарлаа

Ираны Персеполис клуб анх удаагаа шигшээд шалгарлаа

Азийн хөлбөмбөгийн аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолт эхэллээ. Хагас шигшээд Японы Касима Антлерс, БНСУ-ын Сувон Самсунг Блюингз, Катарын Ас-Садд болон Ираны Персеполис клубууд шалгараад байсан бөгөөд хагас шигшээгийн эхний тоглолтууд 10 сарын эхээр явагдаад байсан. Тэгвэл өчигдөр хагас шигшээгийн хариу тоглолт Ас-Садд болон Персеполис клубын хооронд явагдлаа.

Хоёр багийн тоглолт Тегеранд болж 1-1 харьцаатай өндөрлөсөн. Тоглолтын эхний гоолыг зочин баг Ас-Саддаас Б.Бунежа 17 дахь минутанд гоол оруулсан. Харин тоглолтын II хагаст талбайн эздээс С.Немати тэнцээний гоол оруулсан юм. Ингээд өөр гоол ороогүй бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Ираны Персеполис 2-1 харьцаатай хожил байгуулж финалын шатанд шалгарч байна. Тус тоглолтонд ялалт байгуулсан Персеполис клуб түүхэндээ анх удаагаа Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарч байгаа нь энэ ажээ.

Өнөөдөр БНСУ-ын Сувон хотноо талбайн эзэн Сувон Самсунг Блюингз болон Японы Касима Антлерс клубуудын дунд хагас шигшээгийн ээлжит хариу тоглолт болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж