Өмнөд Солонгосын хамгийн алдартай, хамгийн үнэлгээ өндөртэй жүжигчид болох И Бюн Хун, Ха Жун Вү, Ма Дон Сёк нар 17 сая ам.долларын өртгөөр бүтэх “Пэктү уул” хэмээх шинжлэх ухааны кинонд хамтран тоглох гэнэ. Уг киноны найруулагч Ким Ён Хуагийн хэлснээр гурван жүжигчин саяхан кинонд тоглох саналыг хүлээн авсан бөгөөд ирэх онд зураг авалт эхлэх юм байна. “Пэктү уул” кино нь Солонгосчуудын бишрэн шүтдэг Хойд Солонгос болон Хятадын хил дээр дамнан орших 2744 метрийн өндөр Пэктү галт уулын дэлбэрэлтийг зогсоохоор хамтран ажиллаж буй хоёр Солонгосын нууц ажилтнуудын тухай өгүүлэх аж. И Бюн Хун Хойд Солонгосын ажилтны дүрд, Ха Жун Ву Өмнөд Солонгосын ажилтны дүрд, харин Ма Дон Сёк эрдэмтний дүрийг бүтээх юм байна.
Эх сурвалж: KOREATIMES.COM
Холбоотой мэдээ