Төрийн банкны удирдлагуудыг нэг сар хорих шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Төрийн банкны удирдлагуудыг нэг сар хорих шийдвэр гарчээ

Төрийн банкны удирдлагуудыг нэг сар хорих шийдвэр гарчээ

Төрийн банкны удирдах албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгахаар саатуулсан  талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр саатуулагдсан хүмүүсийн нэг нь салбарын эрхлэгч, нөгөө хоёр нь хэлтсийн дарга албан тушаалтай байсан аж.

Уг асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах мэдээллийг өглөө. Тухайлбал, Төрийн банкны экс удирдлага гэгдэх С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.  Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гарсан байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж