Хөлбөмбөгийн охидын баг Австралийн шигшээтэй тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн охидын баг Австралийн шигшээтэй тоглоно

Хөлбөмбөгийн охидын баг Австралийн шигшээтэй тоглоно

Охидын Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолт өнөөдөр Ливаны Бэйрут хотод эхэлнэ. Уг тэмцээний “А” хэсэгт Австрали, Ливан, Хонгконг, Монголын баг багтсан юм. Уг тэмцээнд 19 хүртлэх насны охид оролцох юм.

Монгол-Австралийн тоглолт өнөөдөр 16:30 цагаас болно. Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын охидын шигшээ багийн бүрэлдэхүүнд 10-16 хүртэлх насны тоглогчид багтжээ. Манай охидын шигшээ баг энэ сарын 26-д Хонгконгтой, 28-д Ливаны шигшээ багтай хийх бөгөөд тоглолтын үр дүнгээс хамааран цааш өрсөлдөх багийн нэр тодорно.

Өнөөдрийн тоглолтын өмнөх хэвлэлийн хурлын үеэр Австралийн багийн ахлах дасгалжуулагч Гари Вент Эдмунд "Энэ хэсгийн аль ч өрсөлдөгч ямар тоглолт гаргахыг таашгүй учраас бүх тоглолтод 100 хувь анхаарлаа хандуулна" гэжээ.

Монголын багийн дасгалжуулагч Ики Ёүжигээр Ливанд ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Энэ сайхан улсад ирээд, нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Мэдээж тоглолт бүр тун ширүүн явагдах болно. Тиймээс охидууд маань бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Тэмцээнд оролцож байгаа багуудын тухайд бүгд л хүчтэй багууд байгаа. Хэн хэрхэн тоглох нь эхний тоглолтоос л харагдах байх." гэсэн байна.

Бэйрут хотын Фоуад Чехаб хөлбөмбөгийн стадионд болох Монгол-Австралийн шигшээ багийн тоглолтыг https://mycujoo.tv/video сайтаар үзээрэй.

Багийн бүрэлдэхүүн: 

  • Хаалгач: (1) Г.Цэнджав
  • Хамгаалагч: (2) Б.Саруул, (3) Д.Солонго, (6) Г.Тэмүүлэн, (17) Ө.Бадамхатан, (18)Н.Дэлгэрзаяа
  • Хагас хамгаалагч: (10) Г.Цолмон, (8) С.Удвал, (9) П.Нэргүй, (5 )Г.Ганчимэг
  • Довтлогч: (15) О.Сарангарав

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж