“Найзууд” киноны Росстой усны дусал шиг адилхан хүн Англид шар айраг хулгайлж байгаад баригджээ | News.MN

“Найзууд” киноны Росстой усны дусал шиг адилхан хүн Англид шар айраг хулгайлж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

“Найзууд” киноны Росстой усны дусал шиг адилхан хүн Англид шар айраг хулгайлж байгаад баригджээ

“Найзууд” киноны Росстой усны дусал шиг адилхан хүн Англид шар айраг хулгайлж байгаад баригджээ

Дэлгүүрээс шар айраг хулгайлсан нэгэн хулгайчийг олж тогтоохын тулд Английн цагдаагийнхан цахим орчинд дэлгүүрийн камераас авсан зургаа байршуулж “түүнийг таньж мэддэг хүн байвал холбогдоно уу?” хэмээн бичсэн нь маш олон хүний сонорт хүрч, хамгийн их сэтгэгдэлтэй нүүр номын нийтлэлийн нэг болоод байгаа юм. Учир нь сэжигтэн Америкийн алдарт телевизийн шоу болох “Найзууд” киноны Росс Геллер буюу жүжигчин Дэвид Швиммертэй усны дусал шиг адилхан байсан ажээ.

Английн цагдаагийн газрын фейсбүүк хуудсанд сэжигтний зураг тавигдсан даруйдаа “Найзууд” киноны шүтэн бишрэгчдийн сэтгэгдлүүдэд даруулжээ. Учир нь зургийг тавьснаас 12 цагийн дараа гэхэд л 75’000 хүн сэтгэгдэл бичсэн байна.

Харин цагдаагийн газрынхан хэрэг гарсан өдөр жүжигчин Дэвид Швиммерийг Англид байгаагүйг олж тогтоогоод, түүний шүтэн бишрэгчдээс нь хүлцэл өчжээ.

Сонирхолтой нь хэрэгтний нүүр царай, нурууны өндөр, нас нь хүртэл алдарт жүжигчинтэй ойролцоо байсан нь олны гайхшралыг төрүүлээд байгаа юм.

“Эмми авардс”-ын шагналт жүжигчин Дэвид Швиммер нь 1994-2004 оныг хүртэл арван жилийн хугацаанд “Найзууд” олон ангит кинонд тоглосон байна.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-24 122.201.23.83

хорвоод ийм адилхан хүмүүс заавал бий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж