Монгол эмэгтэй халаасны хулгай хийж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй халаасны хулгай хийж байгаад баригджээ

Монгол эмэгтэй халаасны хулгай хийж байгаад баригджээ

Макаогийн “Venetian” гэх зочид буудлын цогцолборт иргэдийн халаасыг суйлж байсан монгол эмэгтэйг баривчилсан тухай өчигдөр орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Фон Чён Чуны тайлбарласнаар өнгөрсөн сард “Venetian” орчимд хэтэвчээ суйлуулсан тухай гомдол иргэдээс  ирсэн байна. Улмаар цагдаа нар хяналтын камерыг шүүж, хоёр эмэгтэй сэжигтнийг илрүүлжээ.

Тэдний нэг нь халхлах үүрэг гүйцэтгэж, нөгөө нь хулгай хийдэг байсан гэнэ. Цагдаа нар тэдний нэгийг хэргийн газар дээрээс нь баривчилж, шалгахад 30 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Монгол улсын иргэн болох нь тогтоогдсон байна. Одоогоор эмэгтэйг шалгаж байгаа бөгөөд түүний үйлдсэн хэрэг батлагдвал гурав хүртэл жил хоригдох шийтгэлтэй юм байна.

Эх сурвалж: www.macaupostdaily.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж