ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Парис хотноо арван нэгдүгээр сарын 11-ний өдөр уулзахаар болжээ.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр уулзахаар төлөвлөсөн тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хэлсэн байна. Уулзалтын гол зорилго нь хоёр улсын хооронд болж буй цөмийн зэвсгийн гэрээний асуудал байх болно гэж таамаглаж байна.
Үүнээс өмнө В.Путин, Д.Трамп нар энэ оны зургадугаар сард Финландын Хельсинки хотноо уулзаж, хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын нөхцөл байдлыг хэлэлцэж, хэд хэдэн чиглэлээр тохиролцоонд хүрсэн юм.
Эх сурвалж: BBC