Жорж Соросын гэрийн ойролцоо тэсрэх бөмбөг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Жорж Соросын гэрийн ойролцоо тэсрэх бөмбөг илэрчээ

Жорж Соросын гэрийн ойролцоо тэсрэх бөмбөг илэрчээ

Алдарт тэрбумтан Жорж Соросын Нью-Йорк дахь гэр рүү хэн нэгэн илгээмж нэрийн доор тэсрэх бөмбөг илгээсэн байжээ.

Өнгөрсөн Даваа гаригт /2018.10.22/ ирсэн тус илгээмжийг гэрт нь ажиллаж байсан үйлчлэгч нээж үзэн, тэсрэх бөмбөг гэдгийг нь олж мэдэнгүүтээ цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу тэсрэх бөмбөгийг тусгай багийнхан ирж идэвхгүй болгосон бөгөөд өчигдөр хэргийг Холбооны мөрдөх товчооны терроризмтой тэмцэх багт шилжүүлжээ. Азаар тухайн үед Сорос гэртээ байхгүй байж таарсан байна.

Унгар гаралтай тэрбумтан Жорж Соросыг өгөөмөр хандивлагч гэдгээр нь хүмүүс илүү мэддэг билээ. Тэрбээр өөрийн байгуулсан “Нээлттэй нийгэм” сангаараа дамжуулан нийт 18 тэрбум ам.долларыг ардчилал, хүний эрхийн төлөө зарцуулжээ. Харин ардчиллыг их хэмжээгээр санхүүжүүлж байгааг нь консервативчууд тэргүүтэй эсэргүүцэх хүмүүс олон байдаг аж. Түүнийг өдгөө шуугиан тариад байгаа үйл явдал буюу Төв Америкаас АНУ-ыг чиглэн ирж буй дүрвэгсдийн цувааг санхүүжүүлж байгаа гэж үзэх хүмүүс ч байгаа аж.

Жорж Сорост дайсагнах хүмүүс олон байгаа ч одоогийн байдлаар түүний гэр рүү тэсрэх бөмбөгийг явуулсан этгээдийг олж тогтоогүй байгаа юм. Харин Соросын хэвлэлийн төлөөлөгч энэ тухай тайлбар хийхээс татгалзсан юм.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж