Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

Насанд хүрээгүй охидыг хүчээр эрхшээлдээ байлгаж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг саатуулжээ.  Тодруулбал, 1989-1994 оны буюу 24-29 насны таван залуу 16-17 насны гурван охинтой чатаар танилцаж, охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байжээ.

Ингэхдээ охидтой дотно танилцан, улмаар зургийг чинь интернетээр цацна, цагдаад мэдэгдэнэ, аав ээжид чинь хэлнэ гэхчлэн айлган сүрдүүлж, өөрсдийн түрээсэлж буй байрандаа хорьдог байсан аж. Тэд охидыг хүчээр хориод зогсохгүй зочид буудлын менежер, ресейпшинтэй тохиролцон охидын биеийг үнэлүүлдэг байсан аж.

Цагдаагийн байгууллагаас дээрх бүлэг этгээдийг өнгөрөгч амралтын өдөр баривчилсан бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Э.АРИУН  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж