Олон Улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” сэтгүүлээс Капитрон банкийг “2018 оны Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа.
Дэлхийн 200 гаруй оронд банк санхүүгийн салбарын бүхий л мэдээ, мэдээллийг нэгтгэн хүргэдэг “Global Banking & Finance Review” сэтгүүл нь Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дунд судалгаа хийж, тэдний санхүүгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратеги түншлэл, сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, чанар, дэвшилтэд технологи нэвтрүүлэлт зэрэг олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, шилдгүүдийг жил бүр тодруулдаг.
2017 онд энэхүү шалгаруулалтаас Капитрон банк нь “Иргэдийн банкны зах зээлд хамгийн хурдацтай хөгжиж буй банк”-аар шалгарч байсан бол энэ жил амжилтаа бататгаж, “Жижиг, дунд бизнесийг дэмжигч шилдэг банк” гэдгээ ийнхүү дахин нотоллоо.
Капитрон банкны хувьд активын чанарын үнэлгээг маш амжилттай давсан банкуудын нэг бөгөөд Олон улсын валютын сан болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг биелүүлэн ажиллаж, нийт дүрмийн санг 66 тэрбум, активын хэмжээг 716 тэрбум төгрөгөөр давуулаад байна.
Энэхүү шагнал нь Капитрон банкны жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэний нэгэн баталгаа бөгөөд улам олон баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ Капитрон банкинд хандан энэхүү боломжоос хүртэхийг зөвлөж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж буй Капитрон банкны эрхэм харилцагчид, баялаг бүтээгч та бүхэнд талархал илэрхийлье !
КАПИТРОН БАНК –УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ
Холбоотой мэдээ