2018 оны Сүнсний баярын өнгө төрхийг Бургер Кинг тодорхойллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

2018 оны Сүнсний баярын өнгө төрхийг Бургер Кинг тодорхойллоо

АНУ болон бусад орнуудад Halloween буюу Сүнсний баярт зориулсан “Хар дарсан зүүдний хаан” нэртэй ногоон өнгийн бургер худалдаанд гарснаар “Nightmare King бургерийг идвэл хар дарж зүүдэлдэг үү” гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна.

Монголд сүүлийн жилүүдэд Сүнсний баярыг тэмдэглэх соёл дэлгэрч байгаа хэдий ч энэхүү баярт зориулсан Бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгаа анхны тохиолдол нь Бургер Кинг олон улсын түргэн үйлчилгээний ресторан юм.

Тэд ногоон өнгийн, өвөрмөц орцтой бургерыг гаргасан нь энэ жилийн баярын уур амьсгалыг этгээд ногоон “Монстр” болгон тодорхойлж байна. Энэхүү ногоон бургер нь ил гал дээр шарсан үхрийн мах, бяслаг, шаржигнуур сонгино, ногоон өнгөтэй халуун чинжүү буюу халапено, барбекью соустай бөгөөд төсөөллөөс давсан онцгой амт, этгээд өнгө төрхийг түргэн хоолны зах зээлд авч ирээд байгаа билээ.

Ногоон өнгөөр энэ жилийн Сүнсний баярын өнгө төрхийг тодорхойлсон Бургер Кинг брэнд цаашид ямар өнгө, орцтой шинэ бургерээр үйлчлүүлэгчиддээ сюрприз барихыг таашгүй.  Учир нь Бургер Кинг нь хар өнгийн бургерээр үйлчлүүлэгчдийн гайхширлыг төрүүлж байсан бол энэ удаад ногоон өнгийн бургер худалдаанд гаргасан нь нэгэн хэвийн өнгө төрхөөс татгалзаж, шинэлэг зүйлсийг турших хүсэлтэй цоглог залуусын байнга үйлчлүүлдэг газар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж