ХБНГУ-д “Хог хаягдлын менежмэнт”-ийн мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

ХБНГУ-д “Хог хаягдлын менежмэнт”-ийн мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна

ХБНГУ-д “Хог хаягдлын менежмэнт”-ийн мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна

Холбооны бүгд найрамдах Герман улс нь Европын холбооны орнууд дундаа хог хаягдлын менежментээр тэргүүлэгч бөгөөд Бавари муж улс нь Германы тэргүүлэх муж билээ. Монголын БОАЖЯ нь Германы BFZ мэргэжлийн сургалтын төвтэй хамтран энэхүү мэргэжлийн семинарыг зохион байгуулж байна. Семинарын хүрээнд Бавари мужын Эдийн засгийн хөгжлийн яам, Мюнхэн хотын Хог хаягдлын үйлчилгээний AWM байгууллага, Швейнфурт аймгийн хог хаядал цуглуулах болон хог хаягдлаар бордоо хийх төв, Карлштатын төвлөрсөн хогийн цэг, Швейнфиелд тосгоны хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Биогазын холбоо гэх мэт холбогдох бусад орж туршлага судлах юм.

Энэхүү мэргэжлийн семинарт УБЗАА, УБ хотын ЗДТГ, Төв аймагийн Алтанбулаг сумын ИТХ, Эрүүл мэнд нийгмийн бодплогын хүрээлэн, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Эко Парк ХХК болон хог хаягдлын үйлчилгээний Чингэлтэй ТҮК ХХК, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, Баянзүрх НҮГ Гурав ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Улаанбаатар Шинэчлэл ХХК, Сүхбаатар Тохижилт ХХК, Багануур Тохижилт ХХК, Налайх ТҮК ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудаас оролцон туршлага судлаж байна гэж УБЗАА-наас мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж