Бөхчүүд БНСУ-ын ширым бөхөөр барилдана

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Бөхчүүд БНСУ-ын ширым бөхөөр барилдана

Бөхчүүд БНСУ-ын ширым бөхөөр барилдана

Монголын ширым бөхийн “Хангай” клубын урилгаар БНСУ-ын бөхчүүд манай улсад ирээд байна. Хоёр орны ширым бөхийн холбоо хамтарч ажиллахаар болжээ. Солонголын үндэсний ширым бөх манай үндэсний бөхтэй төстэй. Тиймээс манай бөхчүүд ширым бөхөөр сүүлийн жилүүдэд хичээллэж, олон улсын тэмцээнд оролцож байгаа билээ.

БНСУ-д үндэсний ширым бөхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 19-д эхлэх бөгөөд Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага О.Хангай, УЛсын начин О.Батзориг, Д.Тамир тэргүүтэй бөхчүүд оролцохоор болсон байна. “Их аварга” нэртэй энэхүү тэмцээнд манай бөхчүүд 2011 оноос эхлэн оролцож эхэлжээ. Энэ жил хоёр холбоо нэгдэн ажиллах болсноо өчигдөр албан ёсоор мэдээлсэн байна. Цаашид хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж