“Ипотекийн зээлийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж магадгүй”

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

“Ипотекийн зээлийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж магадгүй”

“Ипотекийн зээлийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж магадгүй”

Өнгөрсөн есдүгээр сард банкууд 687 зээлдэгчид 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 28.1 хувь  нь хөтөлбөрийн, 71.9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна.  Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 12.8 хувьтай аж.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.5 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.2 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байгаа юм. Харин орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь  нь хөтөлбөрийн зээл, 21.7 хувь нь өөрийн эх үүсвэрээр, 0.8 нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Гэвч арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлийг олгохгүй байгаа гэсэн гомдол иргэдээс ирэх болсон. Энэ талаар  Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяраас тодрууллаа.

Тэрбээр Монголбанкнаас ипотекийн зээлийн хүрээнд олон улсын байгууллага болон Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ дагуу тогтмол санхүүжилтийг олгоод явж байгаа. Он гарсаар сар бүр 16 тэрбум төгрөг  буюу нийтдээ 143.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Энэ нь 2103 зээлдэгч юм.  Эхний хоёр улирлын 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2018 оны дөрөв, тавдугаар саруудад олгосон. Гуравдугаар улирлын 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оны аравдугаар сард олгохоор банкуудад мэдэгдэж, банкууд зээлдэгчдээ олгох явц үргэлжилж байна. Үлдсэн дөрөвдүгээр улирлын 30 тэрбум төгрөгийг он дуустал Засгийн газраас олгоно. Мөн дээрээс нь Монголбанк сар бүр 16 тэрбум төгрөгийг нэмж олгоод явна. Зээлдэгчдийн хувьд найман хувийн зээлд тавигдах шаардлага хангасан тохиолдолд хэн ч зээл авч болно. Нөгөө талаас орон сууцад тодорхой шаардлага тавьж байгаа. Олон улсын байгууллагаас уг хөтөлбөрийг ирэх оноос  Засгийн газарт шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтраад холбогдох төлөвлөгөө, судалгааг хийж байгаа. Тухайлбал, зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд тодорхой өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Гэхдээ хөтөлбөрийг шилжүүлэх төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа тодорхой болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж