Аваргуудын лигийн 3-р тойргийн тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн 3-р тойргийн тоглолтууд эхэллээ

Аваргуудын лигийн 3-р тойргийн тоглолтууд эхэллээ

E ХЭСЭГ:

Хэсгийн гол фаворитууд ялалт авлаа. Энэ улирлыг тун тааруу амжилттай эхлүүлээд буй Германы Бавари Мюнхен клуб Грект зочлон талбайн эздийг 0-2 харьцаатай хожсон бол Нидерландын Аякс талбайдаа Португалын Бенфика клубыг цаг дуусах мөчид Н.Мазрауигийн оруулсан гоолоор хожиж чухал ялалт авч чадсан байна. Энэ хэсэгт дараагийн шатны төлөөх гол өрсөлдөөн Герман болон Нидерландын багуудын дунд өрнөх төлөвтэй. Гэхдээ Бенфика клубыг тооноос гадна үлдээж болохгүй. 4-р тойргийн тоглолтонд Бавари Мюнхен талбайдаа Грекийн багийг хүлээн авах бол Бенфика клуб Аяксыг хүлээж авна. Бавари Мюнхен гэртээ хожигдох нь юу л бол? Тэр дундаа дундаж Грекийн багт. Харин Бенфика талбайдаа Аяксыг хожиж чадвал хасагдах шатны өрсөлдөөнд орж болох юм.

  • АЕК Афин 0-2 Бавари Мюнхен (гоол: Х.Мартинес 61’, Р.Левандовски 63’)

АЕК Афин: В.Баркас, М.Бакакис, В.Лампропулос, Д.Чигринский, Н.Хулт, К.Галанопулос (Р.Галу 84’), А.Симоэш, А.Бакасетас, В.Клонаридис (Л.Бойе 64’), П.Манталос (Алеф 76’), Э.Понсе

Бавари Мюнхен: М.Нойер, Й.Киммих, Н.Зюле, М.Хуммельс, Рафинья, Х.Родригес (Л.Грорецка 62’), Х.Мартинес, Т.Алькантара, А.Роббен, Р.Левандовски, С.Гнабри (Т.Мюллер 75’)

  • Аякс 1-0 Бенфика (гоол: Н.Мазрауи 90’)

Шар хуудас: Н.Мазрауи 22’, А.Онана 39’, Н.Тальяфико 49’, Н.Жардел 9’, Х.Конти 64’, Э.Сальвио 72’, Х.Сеферович 86’

Аякс: А.Онана, Н.Мазрауи, де Лигт, Д.Блинд, Н.Тальяфико, ван де Бек (Д.Нерес 88’), Л.Шене, де Йонг, Х.Зийех, К.Дольберг, Д.Тадич

Бенфика: О.Влаходимос, А.Алмейда, Х.Конти, Н.Жардел, А.Гримальдо, Пиззи (А.Габриэел 79’), Л.Фейса, Ж.Фернандеш, Э.Сальвио, Х.Сеферович, Р.Силва (Ф.Серви 90’)

F ХЭСЭГ:

Пепийн шавь нар Украйнд зочлон ялалт авснаар хэсгээ 6 оноотой тэргүүлж эхэллээ. Харин Францын Лион Германд зочлон Хоффенхайм клубын талбайд зочилсон. Урьд шөнө болсон тоглолтуудаас Лионы эсрэг Хоффенхаймын тоглолт хамгийн нээлттэй, гоол арвинтай тоглолт болсон. Нийт 6 гоол орсон бөгөөд тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна.

  • Хоффенхайм 3-3 Лион (гоол: А.Крамарич 33’, 47’, Жоэлинтон 90+2’% Б.Траоре 27’, Т.Ндомбеле 59’, М.Дефай 67’)

Шар хуудас: К.Демирбай 90+4’, К.Тете 86’

Хоффенхайм: О.Бауманн, К.Акпогума, К.Фогт, Э.Бичакчич (Р.Нелсон 73’), П.Кадержабек, Ф.Гриллич, К.Демирбай, Н.Шульц, А.Солои (Жоэлинтон 60’), А.Крамарич, И.Бельфодиль (С.Цубер 80’)

Лион: А.Лопеш, К.Тете, А.Марселу, Ж.Денайер, Ф.Менди, Т.Ндомбеле, Л.Тузар, У.Ауар, Б.Траоре (П.Диоп 90+1’), М.Депай (М.Дембеле 81’), М.Террье (Ж.Ферри 82’)

  • Шахтёр Донецк 0-3 Манчестер Сити (гоол: Д.Силва 30’, Э.Ляпорт 35’, Б.Силва 71’)

Шар хуудас: С.Кривцов 87’, Н.Отаменди 90+4’

Шахтёр Донецк: А.Пятов, Н.Матвиенко, С.Кривцов, Я.Ракицкий, Исмаили, Т.Степаненко, Майкон, С.Веллингтон (С.Болбат 69’), В.Коваленко (А.Патрик 62’), Фернанду (Б.Дентинью 84’), Ж.Мораес

Манчестер Сити: Эдерсон, Ж.Стоунс, Н.Отаменди, Э.Ляпорт, Б.Менди, Д.Силва, Ферандиньо, де Бройне (Б.Силва 69’), Р.Стерлинг, Г.Жесүс (Ф.Фоден 87’), Р.Махрез

G ХЭСЭГ:

Сүүлийн үед баг нь маш хангалтгүй тоглож байр суурь нь ганхаж буй Х.Лопетеги талбайдаа хожил авч түр ч болов амсхийж байна. Лигийн сүүлийн 2 тоглолтонд болон Аваргуудын лигийн хүрээнд ЦСКА Москва багт хожигдоод байсан бол урьд шөнө талбайдаа Чехийн багийг хүлээн авч К.Бензема болон Марсело нарын гоолоор хожил авсан. Ингэснээр хүснэгтийг Рома клубын хамтаар 6 оноотой тэргүүлж эхэллээ. Тэгвэл Рома клуб Оросын ЦСКА Москваг хүлээн авч 3 гоолоор хожив. Тус тоглолтонд Рома клубээс Э.Жеко дубль хийсэн бол Ч.Ундер нэг гоол оруулсан.

  • Рома 3-0 ЦСКА Москва (гоол: Э.Жеко 30’, 43’, Ч.Ундер 50’)

Рома: Р.Ульсен, Д.Сантон, К.Манолас, Ф.Фазио, А.Флоренци, С.Н’Зонзи, де Росси (П.Шик 81’), С.Эль-Шаарави, Л.Пеллегрини (Б.Кристанте 68’), Ч.Ундер (А.Коларов 73’), Э.Жеко

ЦСКА Москва: И.Помазун, К.Набабкин, Х.Магнуссон, Р.Бекао, М.Фернандес, Х.Хосонов (И.Обляков 57’), А.Загоев (Н.Чернов 57’), И.Ахметов, Н.Влашич, А.Сигурдссон, Ф.Чалов (Т.Нисимура 90’)

  • Реал Мадрид 2-1 Викториа Плязен (гоол: К.Бензема 11’, Марсело 55’, П.Хрошовски 79’)

Шар хуудас: Иско 32’, Т.Кроос 59’, С.Рамос 90+4’, Д.Лимберски 27’

Реал Мадрид: К.Навас, Л.Васкес, С.Рамос, Начо, Марсело, Л.Модрич, Каземиро, Т.Кроос, Г.Бейл (М.Асенсио 75’), К.Бензема (М.Диаз 88’), Иско (Ф.Вальерде 54’)

Викториа Плязен: А.Грушка, Р.Ржезник, Л.Хейда, Р.Хубник, Д.Лимберски, Р.Прохазка (Т.Хоржава 65’), П.Хрошовски, М.Гавел (У.Экпай 76’), А.Чермак, М.Петржела (Я.Ржезничек 86’), М.Крменчик

H ХЭСЭГ:

Энэ хэсэгт хамгийн сонирхол татсан тоглолт бол Олд Траффордод болсон тоглолт байлаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болгож өгсөн багийнхаа эсрэг К.Роналдо Ювентус клубын өмнөөс тоглосон. Хэдийгээр гоол оруулж чадаагүй ч К.Роналдо гоолын эхлэлийг тавьж өгсөн. Ийнхүү Ювентус клуб талбайн эздийг хожсноор хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Харин Швейцарын Янг Бойз энэ жилийн аваргуудын лигийн эхний оноогоо авсан байна.

  • Янг Бойз 1-1 Валенсиа (Г.Оаро 55’ пен, М.Батшуай 26’)

Шар хуудас: К.Мбабу 42’, Г.Паулиста 8’, К.Солер 77’

Янг Бойз: М.Вельфли, К.Мбабу, С.Лаупер, фон Берген, Л.Бенито, М.Сулеймани Н.Нгамале 74’), Ж.Соу, С.СаногоК.Фассанхт (Л.Бертоне 85’), Р.Ассале, Г.Оаро (Ж.Нсаме 79’)

Валенсиа: Н.Нету, К.Пиччини, Г.Паулиста, М.Диабаки, Х.Гайя, К.Солер, Д.Парехо, Ж.Кондогбья (Ф.Кокелен 70’), Ф.Торрес (К.Гамейро 66’), М.Родриго, М.Батшуай

  • Манчестер Юнайтед 0-1 Ювентус (гоол: П.Дибала 17’)

Шар хуудас: Э.Янг 77’, Б.Матюиди 59’, Ж.Кьеллини 83’1

Манчестер Юнайтед: де Хеа, Л.Шоу, К.Смоллинг, В.Линделеф, Э.Янг, Х.Мата, Н.Матич, П.Погба, А.Марсиал, Р.Лукаку, М.Рашфорд

Ювентус: В:Щенсны, Д.Коста (Ж.Кансело 87’), Л.Бонуччи, А.Барцальи (Х.Куадрадо 81’), Ж.Кьеллини, А.Сандро, Р.Бентанкур, М.Пьянич, Б.Матюиди, К.Роналдо, П.Дибала (Ф.Бернардески)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж