Аэрофлотод орос онгоц худалдаж авахыг анхааруулав | News.MN

Аэрофлотод орос онгоц худалдаж авахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Аэрофлотод орос онгоц худалдаж авахыг анхааруулав

“Boeing”, “Airbus” зэрэг гадаадын компаниудын том жамбо жетүүдийг худалдан авч зах зээлээ тэлэхээр оролдож байгаа Оросын хамгийн том нисэх компани Аэрофлотод тус улсын Ерөнхий сайд Владимир Путин орос онгоц худалдаж авахыг анхаарууллаа. “Аэрофлот дотоодын Оросын технологи хэр ашиглахыг би мэдмээр байна. Та нар Оросын зах зээл дээр ноёрхохыг хүсэж байгаа. Гэхдээ орос технологи ашиглахгүй байна. Тийм зүйл байж таарахгүй” хэмээн тэрээр Аэрофлотын Гүйцэтгэх захирал Виталий Савилиевтэй уулзахдаа хэлжээ.

Савилиев Путинд Аэрофлот компанийн флот 115 онгоцтойгоос ердөө зургаа нь л  Орост үйлдвэрлэсэн “Ильюшин-96” маркийн онгоц байдаг гэж хэлсэн бөгөөд цаашид дотооддоо үйлдвэрлэсэн онгоцнуудыг илүү олноор худалдаж авах болно гэж уулзалтын явцад ярьсан байна.

ОХУ-ын төрийн өмчийн Аэрофлот компани одоогоос 20 орчим жилийн өмнөөс гадаад онгоц худалдан авч, ажилтнуудаа дахин сургах замаар Зөвлөлтийн гэх өнгө төрхийг өөрчлөхөөр оролдсон юм. Москвад төвтэй тус компани “Sky Team alliance”-ийн гишүүн бөгөөд илүү олон онгоц худалдан авч, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар Оросын нисэх үйлчилгээний салбар дахь хэмжээгээ тэлэхийг оролдож байгаа юм. Одоо Оросын зах зээлийн 25 хувийг эзэлж байгаа тус компани энэ хувиа өсгөхийг өөрийн стратегийн үндсэн зорилт гэж тодорхойлоод байгаа бөгөөд ОХУ Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэний дараа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохоор төлөвлөж байна.

Савилиев захирал тус компани 2016 оноос 22 ширхэг “Boeing 787-Dreamliner”, 22 ширхэг “Airbus A350” онгоцууд худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан байна. Мөн Оросын хамгийн том арилжааны онгоц үйлдвэрлэгчээс 30 ширхэг  “Сухой СуперЖетс” худалдан авахыг зөвшөөрсөн байна. Энэ хэмжээг Путин чамлалттай байна гэж мэдэгдсэн бөгөөд Оросын Туполевууд болон МС-21 загварын онгоцууд “Boeing 737”, “Airbus A320” нартай өрсөлдөхүйц хүчин чадалтай хэмээгээд худалдан авах төлөвлөгөөгөө шинэчлээд дахин танилцуулахыг Аэрофлотын захиралд үүрэг болгосон байна.

Аэрофлот компани нь дэлхийн эдийн засаг хямралтай байх үед ашигтай ажилласан цөөн тооны нисэх компанийн нэг гэж Савилиев захирал Путинд ярьсан бөгөөд 2009 оны ноогдол ашиг 2008 оныхоос хоёр дахин их байх болно гэж мэдэгджээ.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2010-07-11 126.232.44.94

za ingeed aeroflotiin ireedui burheg bolvoo huurhii

Avatar

Зочин 2010-07-11 121.186.10.222

orosiin uildveriin ongot usa franchiig guitez haragdaach

Avatar

Зочин 2010-07-11 218.51.1.237

huchtei hun ch huchtei umaa mundag iim l hun heregteu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж