Садулаев Снайдерыг хожиж, Т.Түвшинтулга дэлхийн медальтан болов | News.MN

Садулаев Снайдерыг хожиж, Т.Түвшинтулга дэлхийн медальтан болов

Чөлөөт бөх-ДАШТ 2018

Садулаев Снайдерыг хожиж, Т.Түвшинтулга дэлхийн медальтан болов

Садулаев Снайдерыг хожиж, Т.Түвшинтулга дэлхийн медальтан болов

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотын “Будапешт Арена” спортын ордонд болж байна.

Эрэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 20-23-ны хооронд болж, өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээнд 63 орны 272 тамирчин 10 жинд өрсөлдөж, дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр ОХУ 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол АНУ 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар удаалав.

Монгол Улсын 10 тамирчнаас 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга цорын ганц хүрэл медалийг хүртсэн бол 70 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Л.Төртогтох нар шагналт тавдугаар байрыг эзэллээ. Мөн 65 кг-д Т.Тулга, 79 кг-д П.Өнөрбат нар долоо, 97 кг-д Ө.Батзул найм, 86 кг-д О.Үйтүмэн 11, 125 кг-д Н.Золбоо 12, 74 кг-д Г.Мандахнаран 14, 57 кг-д Э.Бэхбаяр 20-р байр эзлэв.

Монголын баг нийт 57 оноо цуглуулж долдугаар байр эзэлсэн бөгөөд ОХУ 178 оноогоор тэргүүлсэн бол АНУ 150, Гүрж 105, Куба, Япон 67, Иран 65 оноогоор эхний зургаан байрт орсон байна.

Өчигдөр явагдсан барилдаанаас хамгийн их анхаарал татаж байсан нь 97 кг-ын жингийн ОХУ-ын Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Шнайдер нарын шигшээ барилдаан байсан юм. Энэ жил 22 настай үе тэнгийн хоёр бөх хоёул олимпийн аварга, дэлхийн хошой аварга болоод байсан. Тодруулбал “Рио 2016” олимпийн наадамд Шнайдер 97 кг-д, Садулаев 86 кг-д түрүүлсэн билээ. Олимпийн наадмын дараа Садулаев 97 кг-ын жинд барилдах болсон нь тэдний олны анхааралд орж ирсэн. Өнгөрсөн онд Парисын дэвжээнд Шнайдер 6:5-аар илүүрхэн хожиж байсан юм. Тэгвэл өчигдрийн барилдаанд Оросын шинжээчдийн таамаглаж байснаар “Орос танк” хочит өрсөлдөгчөө цэвэр ялснаар гурав дахь алтан медалиа хүртлээ. Энэ барилдаа ердөө 70 секундэд үргэлжилсэн юм.

Дагестан гаралтай Садулаев өчигдрийн шигшээ барилдааны өмнө багшийнхаа хамт Монголын багийн хувцас солих өрөөнд орсон нь олны талархлыг хүлээгээд авлаа. Энэ мэдээллийг Будапештаас авсан Монголын фэнүүд билэгшээж байсан юм.

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ эрэгтэйчүүдийн барилдаанаар өчигдөр өндөрлөж, эмэгтэйчүүд эхлээд байна.

Өнөөдөр манай таван бөх барилдана.

БАГИЙН ДҮН: (Эрэгтэй)

  1. ОХУ – 178 оноо
  2. АНУ – 150
  3. Гүрж  – 105
  4. Куба – 67
  5. Япон – 67
  6. Иран – 65
  7. Монгол – 57
  8. Турк – 53
  9. Азарбайжан – 44
  10. Беларус – 41

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chaavaas 2018-10-24 103.229.123.187

alt, mongo suraggui gants hurel arai gej zulgaadag bolj dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж