Дэлхийн хамгийн эртний хөлгийг Хар тэнгисийн ёроолоос олжээ | News.MN

Дэлхийн хамгийн эртний хөлгийг Хар тэнгисийн ёроолоос олжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн эртний хөлгийг Хар тэнгисийн ёроолоос олжээ

Дэлхийн хамгийн эртний хөлгийг Хар тэнгисийн ёроолоос олжээ

Хүн төрөлхтөн далай тэнгисийн ёроолын тавхан хувийг л судалж, мэдсэн байдаг гэдэг. Асар өргөн уудам далайн ёроолд хичнээн их тайлагдаагүй нууцууд, дэлхийн түүхийн олдворууд оршин байгааг хэн ч таашгүй билээ. Болгарын эргээс холгүй Хар тэнгисийн ёроолоос дэлхийн хамгийн эртний усан онгоцны их бие бүрэн бүтнээрээ байгааг олжээ. 2400 гаран жилийн өмнө буюу эртний Грекийн үед ашиглагдаж байсан 23 метр урттай уг худалдааны усан онгоц хоёр километрийн гүнд байгаа аж. Тэнгисийн гүн дэх хүчилтөрөгч хомс орчин хөлгийг ийм удаан бүрэн бүтнээрээ хадгалагдахад нөлөөлсөн гэж “Black Sea Maritime Archaelogy Project” төслийн судлаачид үзэж байна.

Хөлгийн олдворыг одоогоор хөндөөгүй байгаа ба жижиг хэсгийг нь авч Британийн Соутхэмптоны их сургуульд авчран шинжлэхэд эртний Грекийн үед бүтээгдсэнийг нь баталжээ. Тухайн үеийн ваар савны бөөрөн дээр дүрсэлснээс л харж байсан эртний Грекийн хөлгийг анх удаа бодитоор харж байгаа нь энэ юм. Тиймээс уг олдвор эрт цагийн далайн хөлөг бүтээх арга техник, эрт цагийн далайн аяллын талаар бидний ойлголтыг өөрчилнө гэж найдаж байгаа гэв.

Олон улсын эрдэмтдийн баг эрт үеийн далай тэнгисийн усны түвшинг судлахаар Хар тэнгист гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэд судалгааны явцдаа 60 гаруй хөлгийн үлдэгдэл олж илрүүлсэн байна.Тэдний олдворын дотор 17 дугаар зууны Оросын Коссакуудын байлдааны хөлгөөс эхлээд Ромын худалдааны хөлөг хүртэл бий гэнэ. Эртний Грекийн хөлөг олдсон газар нь Хар тэнгисийн хэсэг юм байна.

эх сурвалж: KOREATIMES.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж