Дундговь аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

Энэ удаа Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга, гар урлал,  амжилт,  алдарыг танилцуулсан бүтээлүүд дэлгэгдээд байна.

Онцгой байдлын газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоолоор,“ Гал команд”, Засгийн Газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор  Гамшгаас хамгаалах штаб, 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор  Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын даргын 2015 оны 06 сарын 22-ны өдрийн Б/426 тушаалаар Онцгой байдлын газар  болж өргөжсөн түүхтэй.

Өдгөө 30 гаруй алба хаагчтайгаар гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргэн босгох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын  ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж