Арван минутын дотор хүний бодлыг унших арга

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Арван минутын дотор хүний бодлыг унших арга

Арван минутын дотор хүний бодлыг унших арга

Энэхүү аргыг сэтгэл зүйч Киран Бахара 11 жилийн турш хийсэн судалгаа, туршлага дээрээ үндэслэн боловсруулсан байна. Тэрбээр тархиа хөгжүүлэх, бясалгал хийх, хүний бодлыг унших сэдвээр мэргэшсэн нэгэн бөгөөд лекц, сургалтуудыг явуулдаг юм. Дашрамд хэлэхэд түүний үйлчлүүлэгчид нь Америкийн алдартай бизнесмен, улс төрчид байдаг аж.

“Энэ аргыг сурсны дараа та найз, гэр бүлийнхэн, хайртай хүнээ, бүр гудамжинд тааралдсан танихгүй хүний ч бодлыг уншиж чаддаг болно” гэж Киран Бахара хэлжээ.

Та хүний бодлыг уншиж сурах энэхүү аргыг бүрэн эзэмшихийн тулд хангалттай дасгал сургуулилт хийх хэрэгтэй бөгөөд ихэнх хүмүүс үүнийг долоо хоногийн дотор л сурчихдаг байна.

Юу хийх хэрэгтэй вэ?

  1. Юуны өмнө ухаан санаагаа төвлөрүүлж, бүх бодол, санаа зовсон асуудлуудаасаа ангижран, орчин тойрондоо уусан зохицох хэрэгтэй. Ухаан санаагаа цэгцэлсний дараа өөрийгөө бодлыг нь унших гэж байгаа хүний нэг хэсэг болсон мэтээр төсөөлөөрэй.
  2. Эхлээд тухайн хүнийг хальт харахад юу юу харагдаж байгааг ажигла. Дараа нь тухайн хүн рүүгээ ойртож, анхаарлаа сайн төвлөрүүлээд хүн болгоны хараад байхгүй нарийн зүйлсийг тухайн хүнээсээ олж хар. Ингэж богино хугацаанд сайн ажиглалт хийснийхээ дараа тэр хүнийхээ эргэн тойронд байгаа зүйлсийг олж хараарай. Сууж байгаа сандал, барьж байгаа зүйл гэх мэт. Ингэж өөрийг нь ажиглаж байгааг мэдэрсэн хүн ч бас орчны элдэв хүчин зүйлээс өөрийгөө ангижруулж, тан руу анхаарлаа төвлөрүүлнэ.
  1. Дараа нь та тухайн хүнийхээ нүд рүү 10-15 секунд ширтээд харцаа гялс буруул. Нүдээ аниад тухайн хүний царай, нүдийг нь төсөөлөн бодож, дахин бодлоо цэгцлээд гүнзгий амьсгал ав. Энэ мөчид таны толгой тухайн хүний тухай бодлоор дүүрч эхлэнэ.
  2. Бодлыг нь уншихыг хүссэн хүнтэйгээ харилцан яриа эхлүүл. Таны толгой тухайн хүний тухай бодлоор дүүрсэн байгаа тул зөн совин, мэдрэмжиндээ итгэн зөв асуултууд тавьснаар тэр хүн танд бодлоо бүрэн дэлгэх болно.

Эх сурвалж: weeklyworldnews.com

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж