Дэд сайд нарыг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Дэд сайд нарыг цомхотгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг цаг сунган хэлэлцэж байна. Хуралдаанаар УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний сангийн орлого, зарлагыг тус бүр 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай санал УИХ-ын гишүүдийн 81.6 хувийн саналаар дэмжлэг хүлээлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос дэмжлэг хүлээгээгүй саналаар санал хураалгах болоход УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэд сайд нарыг цомхотгох саналыг дэмжиж өгөхийг хүсэв.

Санал хураахад дэд сайд нарыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал олонхи боллоо. Ингэхдээ нэгхэн гишүүний саналын зөрүүгээр дэмжлэг хүлээж, Төсвийн байнгын хорооны санал уналаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн олонхи нь “Дэд сайд нарыг чөлөөлөхийг дэмжихгүй” гэсэн санал өгсөн ч УИХ-аар хэлэлцэх үед уг санал унаж, дэд сайд нарыг чөлөөлөх болж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж