Сэтгүүлчийн цогцсыг худгаас олжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн цогцсыг худгаас олжээ

Сэтгүүлчийн цогцсыг худгаас олжээ

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт аравдугаар сарын 2-нд очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггигийн цогцсыг Саудын Арабын консулын гэрийн цэцэрлэгийн хашаан дахь худгаас олсон тухай Английн “Sky news” телевиз мэдээлжээ. Цогцсыг мөчлөн хувааж, нүүрийг нь сийчсэн байсан гэв.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган тус хэрэг зохион байгуулалттай аллага гэж үзэж байгаагаа дахин онцлоод хэрэгт сэжиглэгдэж буй 18 хүнийг Туркийн талд шилжүүлэхийг хүсжээ.

Саудын Арабын хаан Салман, ханхүү Мохаммед Бин Салман нар амиа алдсан сэтгүүлчийн гэр бүлтэй нийслэл Рияд хотноо уулзаж хэргийн талаар дүгнэлтийг танилцуулж, эмгэнэл илэрхийлжээ. Уулзалтад Жамал Хашоггигийн хүү Салах, ах Сахел нар ирсэн байна.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж