М.Ариунтуяа: Хүүхдийн жүжигт юмсыг амилуулдгаараа бусдаас ялгаатай

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

М.Ариунтуяа: Хүүхдийн жүжигт юмсыг амилуулдгаараа бусдаас ялгаатай

М.Ариунтуяа: Хүүхдийн жүжигт юмсыг амилуулдгаараа бусдаас ялгаатай

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгээ энэ сарын 26-нд үзэгч хүүхдүүддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү жүжгээр дамжуулан Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилготой гэнэ.  Жүжгийн найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар тус тус ажиллажээ.

"Урлагийн хот Улаанбаатар" төслийн хүрээнд хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх “Нууцын эрэлд” жүжгийн талаар өнөөдөр /2018.10.24/ Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл хийв. Энэ үеэр жүжгийн найруулагчаар ажилласан МУСТА М.Ариунтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгээр дамжуулан үзэгч хүүхдүүдэд харуулахыг хүссэн гол санаа нь юу вэ?

-Монголчууд оньсого тааврын өргөн сантай. Энэ жүжгээр дамжуулан хүүхдүүд оньсого тааж сурна. Энэ нь оюун ухааны гимнастик болж өгдөг.  Оюун ухаанаа хөгжүүлж чадвал сайхан хотыг бүтээж чадна. Ер нь олон ширээ зассан танхим болгон сургууль биш. Алхам тутамдаа зөвийг сурч, олж тунгааж чадвал энэ бүхэн эрдэм болдог шүү гэсэн ерөнхий санааг жүжигт агуулсан.

– “Нууцын эрэлд”-ээс гадна өөр жүжиг тоглож байгаа юу?

-Бид амралтын өдрүүдээр хуваарьт тоглолтоо тоглож байгаа. Их зохиолч Б.Нацагдоржийн “Эх дэгдээхэй хоёр”, В.Катаев “Цэцэг” жүжгийг ирэх сараас толилуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Шинэ уран бүтээлийнхээ хажуугаар хуучин жүжгээ тоглож байна.

-Уул, ус, мод зэргийг амилуулна гэхээр их сонирхолтой санагдаж байна?

– Аливаа юмсыг амилуулдаг нь хүүхдүүдийн сонирхлыг барьж, хадгалах чухал үүрэгтэй. Тийм учраас хүүхэлдэйн театр бусдаас онцлог. Хүүхдүүд тоглоомоороо тоглохдоо бүгдийг нь амилуулдагтай адил хүүхэлдэйн жүжигт бүх зүйл нь амилж дуугарч ярих тусам хүүхдүүдэд сонин, сайхан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж