ЦЕГ-ын дарга Р.Чингис БНХАУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын дарга Р.Чингис БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна.

ЦЕГ-ын дарга Р.Чингис 1 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын НАХЯ-ны дэд сайд Чэнь Жиминьтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хил дамнасан гэмт хэрэг, хил орчмын бүсийн аюулгүй болон тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй явагдаж байгааг тэмдэглээд, цаашид бүх шатны хэлхээ холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хоёр улсын ард иргэд болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд аюулгүй, тогтвортой орчинг бүрдүүлэхээ илэрхийлэв.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хот, Шэньжэн хотод зочилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж