НАМЗХ-г ерөнхийдөө Бага МАН гэж хэлж болно. Тус байгууллагын үндсэн зорилго нь МАН-ын бодлогыг дэмжиж ажиллах. МАН-ын дэргэдэх НАМЗХ хөдөлгөөн орж эхэлсэн нь ерөнхийлөгчөө солих тухай яриатай холбоотой аж. Тус холбоо байгуулагдаад 21 жилийн нүүр үзсэн бөгөөд анхны үүсгэн байгуулагчид нь өдгөө Монголын төрийн томоохон албан тушаалтнууд болсон. Тус байгууллагыг МАН-ын залуусын эрх мэдэлд хүрэх гишгүүр ч гэж хэлж болохоор.
Хэдэн жилийн өмнө баян, ядуугаараа талцсан МАН-ын залуус НАМЗХ-гоо хэн нь авах вэ гэж хэвлэлийн дайн зарлаж байв. Эцэст нь Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар дийлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг холбоог удирдахаар болсон билээ.
Тэгвэл Г.Тэмүүлэнгээ огцруулахаар МАН-ын залуус аль хэдийн тохирсон бөгөөд Н.Учрал, Х.Булгантуяа хоёрын нэгийг ерөнхийлөгчөөрөө томилохоор болжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа хоёрын хэнийг нь МАН-ын залуус сонгох вэ гэдэг яриа тохироо ч Тусгаар тогтнолын ордонд хийгдээд эхэлсэн гэх. Албан бусаар хоёр хуваагдсан тус намын 33-ын бүлгээс Н.Учралыг, 32-ын бүлэг нь Х.Булгантуяаг сойж байгаа. Х.Булгантуяагийн хувьд дэмжлэг авах магадлал ч өндөр байгаа гэсэн мэдээлэл байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ