Дохионы хэлний анхан шатны сургалт амжилттай эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Дохионы хэлний анхан шатны сургалт амжилттай эхэллээ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Иргэний танхимд өнөөдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний хүрээлэн, дүүргийн бүртгэлийн хэлтэстэй хамтран "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ НЬ" сэдвийн хүрээнд Дохионы хэлний анхан шатны 3 өдрийн  сургалт эхэллээ. Сургалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны харилцааны арга зүйг олгох, дохионы хэлний анхан шатны 36 цагийн цогц сургалтыг Сэргээн засалт, Үндэсний төвийн сургагч багш С.Бямбадэлгэр зааж байна. Сургалтанд  21 аймаг, нийслэл, дүүргийн бүртгэл мэдээллийн улсын бүртгэгч нар хамрагдаж байна гэж ХУД-ийн ИТХ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж