Гал түймэрт гурван том хүн, хоёр хүүхэд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2018.10.24/ үүрээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж, аврагчид хэргийн газарт 04.37 цагт очиход таван ханатай гэр шатаж, нэр, нас, хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөж нас барсан байсан аж. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн “Соната” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг унтрааж, аюулгүй болгосон байна. Өвлийн улиралд, гал түлж, цог алдаснаас гэртэйгээ шатаж нас барах явдал цөөнгүй гардаг. Тиймээс иргэд унтахдаа, эсвэл гал түлэхдээ болгоомжтой байхыг онцгой байдлынхан сануулсаар байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ