Shiseido брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд дахин төрж тэсрэлт хийлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Shiseido брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд дахин төрж тэсрэлт хийлээ

Shiseido брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд дахин төрж тэсрэлт хийлээ

Дэлхийн бүсгүйчүүдийг арьс арчилгааны бүтээгдэхүүнээрээ байлдан дагуулж буй Азийн номер нэг, дэлхийн топ 5 брэндийн нэг Shiseido брэнд нь дэлхий даяар “Visible feels invisible” буюу “Харагдах ч үл мэдрэгдэх” 4 бүтцээс бүтсэн нүүр будалтын цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж тэсрэлт хийсээр байна.

Тэгвэл 10-р сарын 20-нд Улаанбаатар хотноо "MAKE UP BIG BANG" арга хэмжээ зохиогдож ийнхүү SHISEIDO брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд дахин төрлөө!

Уг эвент олон зүйлээрээ монголдоо анхдагч бас шинэлэг болж чадсан байна. Жишээ нь: Мэргэжлийн артистуудын уран чадварыг ойроос харж туршлага судлах боломжтой мастер класс, бүтээгдэхүүнийг өөрийн биеэр туршиж үзэн мэдрэх TOUCH&TRY хэсэг, хамгийн сонирхолтой нь бүтээгдэхүүний 4 бүтцийг илтгэсэн 4 өрөөнүүдийг тохижуулсан нь зочдыг үзэх юм ихтэй яалтачгүй алмайруулж байлаа.

  

Бүтээгдэхүүнүүдийн онцлог 4 бүтцийн шинж чанаруудаас дурьдвал:

DEW бүтэц: Гэрлийн хугарлын технологиор бий болсон, олон үйлдэлтэй, удаан тогтоцтой.

GEL бүтэц: Нягтаршил өндөртэй, жингүй хөнгөн, удаан тогтоцтой.

POWDER бүтэц: Нунтаг бүтэц нь арьс чөлөөтэй амьсгалах, амархан тарах, өд шиг хөнгөн мэдрэмж төрүүлнэ.

INK бүтэц: Тод гаралттай, ганц зуралтаар таны хүссэн будалтыг нарийн нягт гаргана, удаан тогтоцтой.

Дэлхийн нээлтийг Монголд хийж буй энэхүү арга хэмжээнд нүүр будалтын жинхэнэ хорхойтнуудаас эхлээд олны танил эрхмүүүд, уг брэндийн үнэнч хэрэглэгчид гээд л 270 гаруй зочид нэгэн дор цуглаж энэ үдшийг хамтдаа бүтээжээ. 

Арга хэмжээний үеэр олон сонирхолтой сошиал уралдаануудыг зарласан ба азтай, одтой цорын ганц СУПЕР азтан тодорч 1,300,000₮-ийн үнэ бүхий Shiseido-гийн бүтээгдэхүүнийн эзэн болсон байна. Мөн жазз дуучин Наагий уран бүтээлээ хүргэж уур амьсгалыг улам сэтгэл хөдөлгөм болгожээ.

Эдгээр цоо шинээр төрсөн бүтээгдэхүүнүүдийн нэг онцлог нь минималист хэрэглээг голчилсон байна. Жишээлбэл нэг гялалзуулагчийг л гэхэд гэрэлтүүлэгч, уруул өнгөлөгч, нүдний тень гээд л олон төрлөөр ашиглах боломжтой юм.

Таны дотоод гоо үзэсгэлэнг тодотгох эдгээр нүүр будалтьн бүтээгдэхүүнийг Shangri-la Mall-ийн Bishrelt Beauty болон Бишрэлт Их дэлгүүрийн Beauty Gallery-гаас авах боломжтой!

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу. https://www.facebook.com/ShiseidoMongolia/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс