Төрийн банкны удирдах албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгахаар саатуулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц болон удирдлагын багт ажиллаж байсан нэг хүний хамтаар саатуулсан байж болзошгүй талаар хэллээ. Тэд Төрийн банкнаас 2018 оны нэгдүгээр сард бүтцийн өөрчлөлтийн шалтгаанаар чөлөөлөгдсөн аж. Мөн энэ хэрэг явдал Төрийн банкны өнөөгийн үйл ажиллагаанд саад учруулаагүй бөгөөд тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг тодотгон хэлсэн юм. АТГ-аас энэ талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ц.ОРХОН
Холбоотой мэдээ