Дэлхий мансууруулах бодисын хэрэглээг хянаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Дэлхий мансууруулах бодисын хэрэглээг хянаж чадахгүй байна

Дэлхий мансууруулах бодисын хэрэглээг хянаж чадахгүй байна

НҮБ-аас өнгөрсөн 10 жилийн хугацаанд явуулж ирсэн хар тамхи мансууруулах бодисын хууль бус хэрэглээний эсрэг үйл ажиллагаа мухардалд орсныг Олон улсын эмийн бодлогын консорциумын /ОУЭБК/ тайлан харууллаа. Тус тайланд дурдсанаар, “хар тамхины эсрэг дайн” хэмээн нэрлэсэн 2019 он гэхэд хууль бус хар тамхины худалдааг хязгаарлах НҮБ-ын бодлого нь алдаатай бодлого бөгөөд дэлхий нийтийн эрүүл мэнд, хүний эрх, аюулгүй байдал, хөгжил дэвшилд саад хийж байна гэж үзжээ. Дэлхийн 117 орны төлөөлөгчид болон олон улсын хэмжээний төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн ОУЭБК нь 2019 оны гуравдугаар сард Австрийн Вена хотноо болох НҮБ-ын тусгай дээд хэмжээний уулзалтын үеэр дараагийн 10 жилд хар тамхины эсрэг стратегид өөрчлөлт хийхийг шаардана гэдгээ мэдэгджээ. Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак “НҮБ-ийн дэргэдэх Хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг асуудлыг хариуцан ажилладаг. Өнгөрсөн 10 жилд явуулсан тэдний бодлогод алдаа ч бий, оноо ч бий. НҮБ-аас тухайн байгуулагад байнга хяналт тавьж юун дээр алдсан байна, юуг сайжруулах хэрэгтэй тухай анхааруулж хар тамхины хэрэглээг аль болох хурдан хугацаанд хазаарлахыг зорьж байна. Энэ үйл хэрэгт улс орнуудын өөрсдийнх нь үүрэг оролцоо маш чухал байна” хэмээн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

2017 онд зөвхөн АНУ-д хар тамхитай холбоотой нас баралт 145 хувь өсөж, 71 мянган хүн тун хэтрүүлснээс болж нас барсан гэсэн аймшигтай тоо баримт гарсан байна.Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд 3940  хүн хар тамхины хэргээр цаазын ял сонсчээ. Мексикийн Үндэсний статистик газар зүйн байгуулагын судалгаагаар 2017 онд  мансууруулах бодистой холбоотой 31174 аллагын хэрэг бүртгэгдсэн нь 2016 оныхоос 27 хувь өссөн үзүүлэлт байв. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.  Мөн Мексикт таван хоригдол тутмын нэг нь хар тамхины хэргээр шоронд хоригдож байна. Дэлхийн хамгийн том хар тамхи үйлдвэрлэгч Колумб улсын кокайны тариалангийн талбай 2014 онд 39%, 2015 онд 42% -иар өсч 392,897.5 акр болжээ. Канад улс хар тамхи хэрэглэхийг хуулиараа зөвшөөрөөд удаагүй байна. Ингэснээр хар тамхины хэрэглээг хуулиараа зөвшөөрч байгаа дэлхийн хоёр дахь, “Их долоо” бүлгийн анхны улс болж байна. Энэ төрлийн худалдааг зохицуулах хангалттай хууль эрхзүйн үндэс бүрдээгүй, хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллах зохицуулалт хангалттай биш байна гэж энэ санаачилгыг эсэргүүцэгчид болгоомжилж байсан юм. Хууль санаачлагчид хар тамхины хэрэглээг хуульчилснаар далд, хууль бус наймаатай тэмцэнэ гэж дэмжигчид тайлбарлаж байгаа юм. Канад улсын хувьд 18 нас хүрсэн иргэн хар тамхи худалдан авч, худалдаж, хадгалж, бүр гэртээ тарьж ургуулж болно. Гэхдээ тодорхой хязгаарлалтууд хуулиар тогтоосон байна. 30 грамм хүртэлх хэмжээгээр хадгалж болно, гэртээ дөрвөөс илүүгүй каннабис ургамал тарьж ургуулж болно гэж заажээ.

Өнөөдрийг хүртэл Уругвай улс цор ганцаар марихуаныг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хуулиараа зөвшөөрөөд байжээ. Уругвайчууд гэртээ каннабисийн зургаан ургамал тарьж ургуулах эрхтэй байдаг байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар буюу аравдугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нэртэй арга хэмжээ болсон юм.Тус арга хэмжээ нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Колумб, Аргентин, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан зэрэг улсууд гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгджээ.

Хар тамхины хэрэглээ хамгийн өндөр 11 улс /2017 оны байдлаар/

  1. Албани – 2.5
  2. Шотланд – 2.34
  3. АНУ – 2.3
  4. Англи – 2.25
  5. Испани – 2.2
  6. Австрали – 2.1
  7. Уругвай – 1.8
  8. Чили – 1.73
  9. Недерланд – 1.6
  10. Ирланд – 1.5
  11. Канад – 1.46

Мансууруулах бодис гэж юу вэ?

Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм. Мансууруулах бодис хэрэглэх нь мансуурах, донтох, сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Дэлхий нийтэд мансууруулах бодисыг “наркотик” гэж нэрлэдэг. Энэ нь  хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг. Үүнээс гадна төрлөөс нь хамаарч геройн, кокайн, марихуан гэх мэт олон янзаар нэрлэдэг.

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан

  • Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.
  • Нөгөө нь хор уршгийг нь мэдэхгүйгээс бусдад уруу татагдах, бусдыг ухамсаргүйгээр дуурайх, сонирхож саваагүйтэх, сэтгэлийн хямралаас гарах зэргээс үүдэн болж хууль бус хэрэглэдэг.

МАНСУУРУУЛАХ БОДИСИЙН ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛ

Мансууруулах бодис нь төв мэдрэлийн системийг хамгийн их гэмтээдэг бодис юм.

ДОНТОХ, ЗУРШИЛ БОЛОХ

Мансууруулах бодисонд донтсон хүн бодисондоо дасч, үгүйлэн, хэрэглэхгүй бол бүх бие нь янгинан өвдөх тул бодисоо олж хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Ингэж хүний сэтгэц болон биед хортой нөлөө үзүүлдэг. Нойргүйтэн донгио болно.

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ

Хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ нүдний хүүхэн хараа томорч, нүдний болор цайж сохрох аюултай.

АРЬСНЫ ГЭМТЭЛ

Тарихад судас гэмтэнэ. Тариурын зүүгээр арьс олон газар хатгагдан урагдан гэмтэнэ. Хурууны арьс, хумс хөхөрч, цайж, өнгө алдан хуурайшина. Судас хагарах, халуурах, чичрэх явдал гарна. Тариагаар хийвэл ДОХ, шархлаа болно.

ЭЛЭГНИЙ ӨВЧИН

Элэг үрэвсэж өвчилнө. Элэгний хорт хавдар үүснэ. Элэгний В, С гипатит болно.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧИН

Уушигны хорт хавдар өвчинд илүү нэрвэгдэнэ. Уушигны үйл ажиллагааг муутган, уушигны багтраа өвчнөөр амархан өвчилж, амьсгал боогдуулна.

НАСЛАХ ХУГАЦАА

Хэрэглэж эхэлсэн үөэс 7-10 жил, эсвэл 6-8 сар насалсан нь ч байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж