Ньюс хөтөч: "Монгол гэр бүлийн өнөөгийн байдал" судалгааг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Монгол гэр бүлийн өнөөгийн байдал" судалгааг танилцуулна

Ньюс хөтөч: "Монгол гэр бүлийн өнөөгийн байдал" судалгааг танилцуулна

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  •  Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь ” сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас:88041586
  • Holiday Inn зочид буудалд БНСУ-ын их сургуулиудын эмнэлгүүд, хавдрын төв, нүд, гоо сайхны нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө

09.30

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай.
  • “Рамада” зочид буудалд “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгааны үр дүнг танилцуулна. Холбоо барих утас:88059360

10.00

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/-тэй хамтран 2018 оны 10-р сарын 15-26 ны өдрүүдэд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг эрчим хүч, хог хаягдал, арьс шир, ундаа, гоо сайхны үйлдвэрүүдийн бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршсан Энэ хүрээнд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг нэвтрүүлж байгаа”-г олон нийтэд таниулах сургалт, семинар Централ таур 4 давхрын хурлын танхимд болно.
  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Соёл урлагийн газраас "Урлагийн хот Улаанбаатар" төслийн хүрээнд шалгарсан "Нууцын эрэлд" хүүхдийн жүжгийн нээлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:325044
  • Монголын Үндэсний музейд "Айрагийн гозгорын дурсгалууд" үзэсгэлэнгийн нээлт, "Сяньби, Жужаны үеийн түүх, соёлын судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт мэдэгдэл хийнэ.
  • Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.
  • “Тохирох ажилд зөв хүнийг – Job and career fair” арга хэмжээ  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулагдана. Холбоо барих утас:75111896, 91011896

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд "Тархины харвалт түүний нас баралтаар Монгол Улс дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ" сэдвээр Монголын мэдрэл судллалын нийгэмлэг, УНТЭ, ШУГТЭ, ЭМЯ хамтран мэдээлэл хийнэ.

14.00

  • Хангарди ордонд Үндэсний аудитын газраас хувийн хэвшлийн, хараат бус аудитын компаниудтай уулзалт хийнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1989.10.24 ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүн Бөхөө БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Ю.Очиртой уулзав. Талууд БНМАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулын Газрыг дахин сэргээх болон холбогдох асуудлаар санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж