МОНГОЛ КИНОНЫ ӨДӨР | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

МОНГОЛ КИНОНЫ ӨДӨР

“Улаанбаатар” олон улсын кино наадам өнгөрсөн Даваа гаригт /2018.10.22/ нээлтээ хийсэн. Өдгөө 10 нас хүрч уг наадмын гурав дахь өдөр буюу өнөөдөр /2018.10.24/ зөвхөн монгол киногоор амьсгална. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар-2018” олон улсын кино наадмын монгол киноны хэсгийн богино хэмжээний кино төрөлд “Хөхөө”, хүүхэлдэйн киноны төрөлд “Чингис хаан”, уран сайхны киноны төрөлд “Амьдрал” кино шалгарсан юм. Хэдийгээр та эдгээр киног үзсэн байж болох ч үзэж амжаагүй нэгэнд зориулан киноны талаар товч өгүүлье.

ТЭД ЯАГААД ҮРЭЭ ОРХИВ

Хөхөө шувуу өндгөө өөрөө дардаггүй. Бусад шувууны үүрэнд орхин оддог. Чухам юуны учир үрээ орхих болсон юм бол. Хүмүүний амьдралд ч үрээ орхин одох хүн бий. Тэд юуны учир үрээ  орхидог юм бол.

ХУВЬ ТАВИЛАНГАА ДАГАХ БУС, ХУВЬ ТАВИЛАНГИЙНХАА ЭЗЭН НЬ БОЛОХООР ШИЙДНЭ

“Монголын нууц товчоо”-гоо сэдэвлэн, түүхийн судалгаан дээр тулгуурлан бүтээсэн анмэйшн, Кино Чингис хааныг есөн настай байхад түүний эцгийг татаарууд хорлож байгаагаар үйл явдал эхэлнэ. Ингээд ээж, дүү нарын хамт өнчрөн үлдсэн түүнийг овог аймгийнхан нь орхин нүүгээд зогсохгүй модон дөнгөөр дөнгөлөн, цаазаар авах зарлиг буулгасан тэр шөнө түүнийг амьдралыг эрс өөрчлөх болно. Хувь тавилангаа дагах бус, хувь тавилангийнхаа эзэн нь болохоор шийднэ.

ТЭР ХАЙСАН ЗҮЙЛЭЭ ОЛОХ БОЛОВ УУ

Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа хоёулхнаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаарч дуталгүй, дур зоргоороо өссөн нэгэн. Ухаан орсон цагаасаа л ээжийгээ нас барсан гэж бодож явсан түүнд эд хөрөнгө, тансаг сайхан амьдралаас илүү эхийн хайр үгүйлэгддэг байв. Гэвч хайртай хүү нь ойд төөрч, ор сураггүй болсон тэр өдрөөс хойш хүссэн бүхнээ авч чаддаг Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Ингээд алдсан амьдралаа эргүүлж олохоор үсээ тайран, дээл өмсч сунаж мөргөсөөр хаа нэгтэйг зорив. Тэр хайсан зүйлээ олох болов уу.

Дээр дурдсан бэсрэг кино, хүүхэлдэйн киног бяцхан хүү, охиндоо үзүүлж, дараа нь өөрөө уран сайхны кино үзэх боломжтой юм. Эдгээр кино нь зөвхөн “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ 18.00, 19.00, 21.00 цагуудад тус тус гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж